хаах ”MNTM”-ийн оролцогч М.Дашбалжид : Та нар яагаад бикинитэй зурган дээр их лайк дардаг юм бэ

3 months ago admin 0

Дэлхийн олон улс оронд зохион байгуулагддаг шинэ дүр төрх шалгаруулдаг “Top Model” тэмцээний Монгол хувилбар болох “Mongolia’s Next Top Model” тэмцээн энэ жил амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ.
Тус тэмцээний шилдэг оролцогчдийн нэг М.Дашбалжид Ордос хотод зохион байгуулагдсан “Miss Tourism World 2017” тэмцээнээс “Авьяаслаг мисс”-ийн шагналыг хүртжээ. Энэхүү тэмцээн нь түүний оролцсон анхны олон улсын хэмжээний тэмцээн бөгөөд тэрээр тун амжилттай оролцоод иржээ.
Тэрээр тэмцээнийхээ тухай мэдээллийг цаг тухай бүрт нь өөрийн цахим хуудаснаа оруулж байсан бөгөөд түүний бикинитэй авахуулсан зураг хамгийн их хандалтыг авчээ.
Мэдээллийн системийн инженер мэргэжилтэй мисс бүсгүй багадаа их бие муутай хүүхэд байсан бөгөөд бусад хүүхдүүд түүнийг үргэлж элдэвээр хэлдэг байсан хэмээн “MNTM” тэмцээний үеэр дурссан байдаг ажээ.