Жүжигчин Туяад ганц л дүрэм үйлчилдэг

2 months ago admin 0

 

“X-Түц” продакшнаас жүжигчний гараагаа эхэлж хамтлагийнхаа мисс хэмээн нэрлэгддэж явсан жүжигчин бол Туяа. Хэдий хамтлагаасаа гарч өрх тусгаарлаж “Шинэ үе” продакшны жүжигчин Оюунтуултай хамтран “Т&Т” продакшнийг үүсгэн байгуулсан ч тэгэсгээд нам гүм болсон тэрээр одоо чөлөөт уран бүтээлч.

Эцэг эхээс заяасан сайхан бие галбир гоо үзэсгэлэнгээ гайхуулах дуртай түүний хагас нүцгэн зураг үе үе сошиал ертөнцийнхний нүдийг хужирлаад авдаг билээ.

Залуухан, халуухан мөн ганц бие эрх дураар бүсгүйд ямар ч үед ганц л дүрэм үйлчилдэг гэнэ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Надад нэг л дүрэм үйлчилдэг. Юу ч болж байсан, юу ч чиний санасанаар болоогүй байсан ч үргэлж инээмсэглэ” хэмээсэн байна.