Цаа бугын гутлыг гэрийн нөхцөлд цэвэрлэх болон хадгалах зөвөлгөө

3 months ago admin 0


Өнөөдөр эр эм, хөгшин залуугүй хахир өвлийн хүйтнээс сэргийлж, цаа бугын гутлыг авч өмсөх болжээ. Мөнгөтэй, бэл бэнчинтэй гэлтгүй хүн бүр энэхүү гутлыг өмсөж, хотын гудмаар алхлах болсон ч дулаахан гэдгээс өөр зүйлсийг төдийлөн мэддэггүй юм. Тиймээс бид өнөөдөр та бүхэндээ цаа бугын гуталны сөрөг болон давуу талуудыг дуулгахаар бэлтгэлээ. Та эндээс нэгийг бодож, хоёрыг тунгаах биз ээ.

Цааны годон гуталны сөрөг болон давуу талууд
Давуу тал

Цааны годон гуталны хамгийн том давуу тал нь маш дулаахан, тухтай байдал юм.
Жилээс жилд загвар нь сайжирч байгаа тул гадуур өмсөж явахад дэгжин харагдана.
Эдэлгээ удаан, чанартай.
Өмсөхөд хөлд эвтэйхэн байхаас гадна хөнгөн.
Цаа бугын тоо толгойг цөөрүүлж байгаа.
Арьс нь халуун чанарынх тул чөмөг хайлах өвчтэй болгодог.
Жирэмсэн эмэгтэйчүүд өмссөнөөр доороосоо халж, хүүхэд дутуу төрөх аюултай.
Дулаан гутал өмссөөр байгаад бээрэг болно.
Толгойтой болгон өмсөх болсон тул тийм ч тохиромжтой сонголт биш юм.
Энэ гутлыг өмсөөд хүссэн газартаа орох боломжгүй. Учир нь зарим нийтийн үйлчилгээний байгууллага, газрууд цаа бугын гуталтай хүнд үйлчлэхгүй гэсэн заалт гаргасан.
Өмсөөд алхахад хөл халууцаж, хөлөрч эхэлдэг.