хайрханы орой дээр нь хэнбугай ч гарч болохгүй…

9 months ago admin 0

ӨТҮГЭН ТНГРИ – (OTUKEN TNGRI) хайрханы орой дээр нь хэнбугай ч гарч болохгүй…

ЭРТНИЙ МОНГОЛ ДОМОГ ЁСООР, ЭЭ-ХАЙРХАН ТЭНГРИ-ИЙН ТААЛАЛААР, ЭЦЭГ МИЛИЯАН ТЭНГРИ-ИЙН ЗАРЛИГААР АНХНЫ ХҮН БОЛОХ ХАР БӨӨ ХЭНГЭРЭГЭЭ ДЭЛДСЭЭР ӨТҮКЭН ТЭНГРИ /ОТГОНТЭНГЭР/ УУЛАН ДЭЭР ТЭНГЭРЭЭС ГАЗАР ДЭЛХИЙ ДЭЭР БУУЖ ИРСЭН ЮМ.

Нүүдэлчидийн түүхэнд Өтүкэн тнгри, Өтүкэн нэмүргэ гэдэг уулын нэр түүхэнд маш тод тодруун үлджээ. Хүннү, сяньби, Нирун, Түрэг, Уйгурын түүхэнд тэмдэглэгдсэн. Нүүдэлчидийн төрийн түүх ч энэ уултай шууд холбоотой байдаг.

Монголчуудын домогоор, Өтүкэн тэнгри нь анхны газар байсан, тэндээс хөрс шороо үүссэн, тэнд хар бөө хэцээ дэлдсээр Дэлхий дээр анхны хүн болж ирсэн гээд гайхамшигтай домогууд хөвөрнө.

Өтүкэн тнгри гэдэг нэр нь сунжирсаар өдгөө ОТГОНТЭНГЭР уул болжээ. ӨТҮКЭН ТНГРИ уулын эзэн сүлд нь ХАР ЧОНО байдаг эртний монгол домогоор.
Монголчууд 16-р зуунд буддын шашинд орж, түүнээс хойш ОЧИРВААНЬ хайрхан ч гэдэг болов.

Мөн түүнчлэн ТЭНГЭР ууланд осолдсон хүмүүсийн ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье. Одоо найдваргүй…Монголчууд бид ёс жаяг, жудагаа ихээр алдсан нь энэ явдал томоос том маш хатуу сануулга боллоо! Мөн түүнчлэн уншиж буй майн номныхоо утга агуулгыг ч үгээ ч цэгцтэй хэлж чаддаггүй лам нараар Монголынхоо томоохон ноён оргил хайрхадуудыг тахиулахгүй байх хэрэгтэй! Тахилга нэрээр төр найр наадам хийдгээ ч болих хэрэгтэй! Бид хэт жаргалдаа дэндүү олон жил ташуурлаа! Түмэн олноо даатгадаг бус хувийн жаргалаа даатгаж алддаг. Тахилга нэртэй шар хугалзнуудын шоргоолж шиг шавж бужигнаж хөөрцөглөдөг энэ үйлийг хазаарлавал зохилтой!