Жүжигчин Б.Цэцэгийн чадлаараа бахархаж, “гангарч” явсан нөхөр хаачив…

2 months ago admin 0

“21000” реалити шоунд оролцож, ялагч болсныхоо дараа трансжендер Б.Солонгод элдвээрээ хэлүүлж, олны хэл амны бай болмогцоо жүжигчин Б.Цэцэг эр нөхрөөрөө гайхуулж тайтгарсан. Тураах дэглэм, хоолны жороос илүүтэй өөрийн бие галбирыг элдэв янзаар харуулж, охид хүүхнүүдийн дунд хэрүүлийн “алим” шидэх хоббитой гэлцдэг энэ бүсгүй өдийг хүртэл эр нөхрөө нууцалж явсан нь үнэн.
Гэвч уг шоунд оролцсоныхоо дараа гэгээн хайрын өдөрт зориулан нөхөр, охиныхоо зургийг олонд дэлгэж “Хар даа, хайрын минь түүхийг. Хар даа, тэр бяцхан хайрын бурханыг. Хоосон байсан ч хоёр сэтгэл нийлэн өдийг хүрчээ. Үүнээс илүү жаргал юу байхав. Чамаараа гангарч, чадлаараа бахархъя” хэмээн шүлэглэн байлаа.
Харин өнөөдөр дөрвөн өрөө байртай болж, эцгийнхээ оронд өөрөө хадаг уях болсондоо ихэд хямарч уйлж буй зургаа олонд харуулан шуугиан дэгдээв. Өөрийгөө нөхөргүй, ганц бие эмэгтэй гэдгийг ч охид хүүхнүүдэд ний нуугүй хэлж суугаа жүжигчин Б.Цэцэгийн өнөөх чадлаараа бахархаж, “гангарч” явсан нөхөр нь хаачив… Эсвэл олны анхаарлыг татах гэсэн ээлжит нэгэн шоу байв уу, бүү мэд.
С.Бамбар