Топ модель хүүтэй болж бүл нэмжээ

9 months ago admin 0

Загварын ертөнцөд “шар” хэмээх өвөрмөц тодотголтой явдаг топ модель Ч.Ундрах уржигдар “Интермед” эмнэлэгт нярайлж, удам залгах хүүтэй болсон баяртай мэдээг найз нөхөддөө дуулгалаа. МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэгийн нөхөр Г.Сүхбуянгийн дүү болох “НИК” ХК-ийн захирал Г.Гансүхтэй ханилсан тэрбээр өнгөрсөн жилийн долдугаар сард хоёр дахь охиноо төрүүлж байсан билээ.

Топ модель болоод удалгүй анхны нөхрөөсөө салсан гэх Ч.Ундрах бараг арваад жилийн дараа дахин гэр бүлийн амьдрал зохиож, ганц охиноо дүүтэй болгосон нь тэр. Дотны найз Ч.Туяацэцэгийнхээ амраг залууг өөрийн болгож, багагүй хэл аманд өртсөн тэрбээр ийнхүү жил дараалан нярайлж, топ хүүхнүүдийг муудалцуулсан “дуулиант” нөхөртөө удам залгах хүү төрүүлж өгчээ.

Илүү дутуу маяггүй, энгийн амьдралыг эрхэмлэдэг “шар” хочит топ модель Ч.Ундрахыг сонгохдоо нөхөр нь урьдын амраг болох топ модель Ч.Туяацэцэгт таван өрөө байр,   “Range Rover” машин өгч гэмээ цайруулсан гэлцдэг юм билээ. Харин хоёр дахь амьдралаа зохиогоод удалгүй бөөгийн онгод сахиусаа авсан гэх топ Ч.Ундрах бэлтэй эрийн энгэр түшсэндээ ч тэр үү. Манайдаа л өндөр үнэтэйд тооцогддог “Интермед” эмнэлэгт хэдэн саяыг цацаж, шинэ хүнээ хөл хөөртэйхэн угтаж авсан топ модель Ч.Ундрах өнөөдөр баярын мэндчилгээ, цэцгийн баглаанд умбаж сууна.