ХАМГИЙН САЙН НЬ ХАМГИЙН МУУ БАЙЖЭЭ

9 months ago admin 0

Өчигдөр Америкт 8 жил амьдарч байгаа ирсэн найзтайгаа хэсэг яриа өрнүүлэв. Америкийн амьдрал, Америк дахь Монголчууд гээд л…. тэгж байгаад яриа Америкийн Tyson тахиаруу ороод явчихав. Tyson тахиа Америкт хамгийн хямд тахианд ордог учир нь генетикийн өөрчлөлттэй хүнс аж. Органик тахианы мах аль болох худалдаж авахыг хичээдэг ч Tyson тахианаас харьцангуй өндөр үнэтэй байдаг талаар ярилцав.
Монголд анх Tyson тахиа худалдаанд орж ирж байсан үеийг эргэн санаж инээд хүрэв. Хамгийн чанартай нь Tyson, хамгийн үнэтэй нь Tyson тахианы мах байж билээ. Харин дараа нь Food Inc баримтат кино үзээд л үнэнийг нь ойлгож мэдсэн дээ.