“Фэн-Фу” цэг таныг залуужуулна

9 months ago admin 0
Бие организмаа залуужуулах итгэмээргүй боловч сонирхолтой баримтыг та бүхэнд хүргэе. Үүний тулд “Фэн-Фу” цэг буюу хүзүүний арын хонхорт та 2,5 х 2,5 см хэмжээтэй дөрвөлжин мөс тавих хэрэгтэй.

Өглөө өлөн байхдаа, мөн унтахын өмнө энэ цэгт мөсөөр жигнэж бай. Үүнийг 2-3 өдөрт нэг удаа давтана. Эхлээд их хүчтэй хайрах мэт санагдавч 30-40 секундийн дараа бүлээ оргино. Мөс бүрэн хайлсны дараа алчуураар арчаарай.

Эхний хэдэн өдөр гайхалтай, ер бусын сайхан санагдана, энэ нь таны цусанд эндорфин ялгарсантай холбоотой.

Мөсөөр жин тавихын ашиг тус:
* Сайхан нойрсдог болно.
* Үргэлж сайхан ааштай явах болно.
* Амьдралын хүч тамир дээшилнэ.
* Ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжирна.
* Ханиад томуу гэж юу байдгийг мартана. Халуурсан үед ч мөс тавьж болно.
* Толгойн өвчин арилна. Шүд, үе мөчний өвдөлтийг намдаана.