Чихэндээ зүү тавиулж турсан хүмүүсийн сэтгэгдэл

4 months ago admin 0
“8 долоо хоногийн турш чихэндээ зүү тавиулсан хүмүүс турж, гэдэсний өөх ч багассан” гэж эрдэмтэд мэдэгдлээ.
Өмнөд Солонгосын Кенг Хи их сургуулийн эрдэмтэд илүүдэл жинтэй сайн дурынхан дээр туршилт хийсэн бөгөөд 91 хүн бүгд адилхан хоол идэж байсан аж. Тэдний гуравны нэг нь чихний 5 цэгт 2 сарын турш зүү тавиулсан. Мөн 30 хүн “өлсгөлөнгийн цэг” хэмээх ганцхан цэгт зүү хатгуулж байлаа, харин үлдсэн хүмүүст хуурамч эмчилгээ хийжээ.
2 сарын дараа туршилтад хамрагдсан хүмүүсийн гуравны нэг нь жин нэмсэн бөгөөд 15 нь хуурамч эмчилгээтэй бүлгийнх байв.
5 цэг дээр зүү тавиулсан бүлгийн хүмүүс 6%-иар турсан бол ганцхан цэгт зүү тавиулсан хүмүүс 5,7%-иар гэнэ. Судалгаа явуулсан эрдэмтэд “Зүү тавиулахад хий хурдан ялгарч /унгалт/, дааврын түвшин өөрчлөгдөн, хоолны дуршил буурдаг” гэжээ.
Харин Эксетерийн их сургуулийн профессор Эдцардом Эрнст “Зүү тавиулахад та өөрөө биш харин мөнгөний түрийвч тань л турах байх” гэлээ.
Уншигч та итгэх эсэхээ өөрөө мэдээрэй.