Биеэ цэвэрлэх өвөрмөц арга

1 month ago admin 0

Бие махбодио цэвэрлэхийн тулд энгийн хэрнээ амттай дэглэм сахихыг санал болгож байна.

Хоол боловсруулалтад тустай энэ дэглэмийн ачаар та 1-5 кг жин хасах төдийгүй арьсны өнгө тань маш сайхан болно. Та 7 хоногийн дараа л өөрчлөлтийг мэдэрнэ.

Та дараах аргаар онцгой холимог бэлдэнэ. 3 долоо хоногийн турш хоол идэхийн өмнө түүнээсээ нэг хоолны халбагыг хэрэглэж занш. Энэ дэглэмийг та дахин мөрдөх бол дунд нь 4-6 сар завсарлаарай.

Онцгой холимог бэлдэхийн тулд танд 100 грамм чангаанз, хар чавга, үзэм, илжгэн чих /инжир/, зөгийн бал, сенна /латин нэр нь Senna alexandrina/ ургамлын навчаар хийсэн үрэл хэрэгтэй.

-Орцонд орсон бүх хатаасан жимсийг жижиглэж, блендерт хийж нунтаглана.
-Сеннагийн үрэл дээр час халуун ус хийхэд хэмжээ нь томорч ирнэ.
-Нухаж, нунтагласан жимсээ хандалсан сеннагийн үрэлтэй хольж, дээр нь зөгийн бал нэмнэ.
-Энэ холимгийг шилэн саванд хийж таглаад, хөргөгчинд хадгалж, дээрх зааврын дагуу хэрэглэ.