3 долоо хоногт 10 кг тураах будааны дэглэм

2 months ago admin 0

Будааны дэглэмийг анх 1939 онд даралтыг бууруулж, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулахын зэрэгцээ бөөрний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор гаргаж ирсэн байдаг. Гэвч тус дэглэмийг барих явцад тухайн хүмүүс их хэмжээгээр, хамгийн гол нь эрүүлээр жин хасч байсан тул, судлаачид будааны дэглэмийг турахад ч ашиглаж болно хэмээн дүгнэсэн юм. Иймд бид та бүхэндээ 3 долоо хоногт 10 кг тураах шидэт будааны дэглэмийг танилцуулж байна.

3 долоо хоногт 10 кг тураах будааны дэглэм

1Дэглэмийн эхний долоо хоног

Өглөөний цай: Нэг аяга агшаасан будааг устай хольж иднэ. Будаандаа ямар ч давс болон элсэн чихэр хийж болохгүй. Үнэхээр амтгүй санагдаж байвал, бага зэрэг нимбэгний шүүс эсвэл оливын тостой хольж идэж болно. Дэглэмийн хугацаанд та бор будаа идэх ёстойг анхаараарай. Мөн дэглэмийн 3 долоо хоногийн хугацаанд өглөө бүр ижил хоол иднэ.

Зууш: Төрөл бүрийн жимс идэж болно.

Эхний долоо хоногийн өдрийн хоол: 1 аяга будаа, 1 аяга шош эсвэл вандуй болон нэг зүсэм бүхэл үрийн талх иднэ. Будаандаа маш бага хэмжээтэй давс хийнэ.

Эхний долоо хоногийн оройн хоол: 1 аяга будаа, 150 гр мах (тахианы цээж мах, загасны мах эсвэл гахайн мах). Махаа давсаар амталж болохгүй бөгөөд бага зэрэг нимбэгний шүүс цацаарай. Мөн нэг зүсэм бүхэл үрийн талх иднэ.

Дэглэмийн эхний долоо хоног

2Дэглэмийн хоёр болон гурав дахь долоо хоног

Хоёр дахь долоо хоногийн өдрийн хоол: 1 аяга будаа, нэг зүсэм бүхэл үрийн талх иднэ.

Хоёр дахь долоо хоногийн оройн хоол: Өдрийн хоолтойгоо адил, 1 аяга будаа, нэг зүсэм талхтай иднэ.

Гурав дахь долоо хоногийн өдөр болон оройн хоол: Та гурав дахь долоо хоногт эхний долоо хоногт идсэнтэйгээ ижил өдөр болон оройн хоолыг идээрэй. Мөн өдөр болон оройн хоолны хооронд өлсөж байвал сүү ууж, тараг идэж болно.

Дэглэмийн хоёр болон гурав дахь долоо хоног

Энэхүү дэглэм нь таныг тураахын зэрэгцээ дотоод эрхтнүүдэд эерэг сайнаар нөлөөлнө гэдгээрээ давуу талтай юм. Та дэглэмийн эхний өдрүүдэд бага зэрэг өлсөж мэдэх ч, яваандаа ходоод тань дасаж, өлсөх мэдрэмж багасах аж. Хэрэв үнэхээр өлсөж тэсэхэд бэрх байвал төрөл бүрийн жимс идэж, тараг уух боломжтой. Танд амжилт хүсье!