Биед орвол шууд хор тараах аюултай цэцгийг гэрээсээ гарна

1 month ago admin 0

Гадаадын олон нийтийн сүлжээгээр ийм нэг мэдээлэл явж байна.Анхаарахад илүүдэхгүй юм болов уу.
Диффенбахия гэдэг нэртэй энэ цэцгийг хүмүүс орон гэртээ,ажлын өрөөндөө тарьсан байх нь олонтаа харагддаг.Гэтэл энэ цэцэг маш хортой юм байна.Ялангуяа хүүхэд,гэрийн тэжээвэр амьтанд!
Зураг дээрхи эмэгтэйн 5 настай охин амандаа энэ цэцгийн нэг ширхэг навчийг хийснээс болж амиа алджээ.Эхлээд хэл нь хавдаж амьсгаадаж эхэлжээ.Сандарсан эх эмнэлэгт яаралтай очиж,охинд шинжилгээ хийхэд эмч нарын нүд орой дээрээ гарах хариу гарчээ.Охины цусанд маш хортой бодис болох оксалат кальци ихээр илэрчээ.Диффенбахи цэцэг энэ бодисыг ихээр агуулдаг аж.Энэхүү ургамал нь Латин Америкаас гаралтай ургамал юм.Нарны гэрлийг ихээр шаардах бөгөөд наргүй газар ч ургах чадвартай.Арчилгаа тордолгоо их шаарддаггүй болоод ч тэр үү хүмүүс ихээр тарьдаг.
Хэрэв энэ ургамалд хүрсэн бол ам,нүд,гараа савангаар даруй угаах шаардлагатай.Биед орвол шууд хор тараана.Ер нь аль болох тарихгүй байвал зүгээр юм даа.2006 оноос хойш Америкт энэ ургамлаас хордсон 65000 тохиолдол байгаагийн 75% нь 5 хүртэлх насны хүүхэд байна.Диффенбахын хордлого үхэлд хүргэх аюултайг сайн санаарай.Хэрэв биед дотогш нэвтэрсэн бол даруй хойноос нь сүү ууж эмнэлэгт хандах хэрэгтэй гэж эмч зөвлөж байна!
Ц.Ганцэцэг