Ямар үед ХАЙР мөхдөг гээч…

6 months ago admin 0

Та 2-н харилцаа нэг л биш болж байгаа юм биш биз. Салъя гэхээр салж чадахгүй , цаашдаа хамт байя гэхээр нэг л биш байгаа бол доорх хэдэн зүйлсийг засаад үзээрэй. Бүх зүйл гайхалтай болох болно.
1. Итгэлцэл зогсон хардалт ихэссэн цагт

Хайртай бол хартай гэдэг үг байдгыг би санаж байна. Энэ үг яагаад үнэн гэж? Хайртай болохороо заавал хардах ёстой гэж үү? Би бодохдоо хардалт гэдэг зүйл нөгөө хүндээ итгэхээ больсон үед үүсдэг гэж боддог. Чи үнэхээр л , хайрт чинь зөвхөн чиний хажууд байж чадна гэдэг 100% итгэдэг бол хардах хүсэл төрөхгүй. Аа бас нэг зүйлийг бодох хэрэгтэй. Энэ намайг хардахгүй байна тийм юм чинь юу ч хийсэн олж мэдэж чадахгүй гэсэн бодол хэзээ ч байж болохгүй шүү. Чамд итгэж байгаа итгэлийг нь хүндлээд , урмыг нь хугалахгүй байгаарай.

2. Илжиг орж ирсэн цагт

Хос хоёрын дундуур орсон хүнийг “илжиг” гэж нэрлэх нь зүйтэй байх. Эмэгтэй хүн өөр хүнд сайн болоход өмнөх хүний бүх зүйл муухай санагдаж , өөрийнх нь төлөө юу ч хийсэн сайхан санагддаггүй. Дурласан илжиг нь хамгийн сайхан нь болон хувирдаг. Тиймээс илжигээс сэтгэлээ татан хажуудах залуугаа хайрлах эсвэл илжигээ хайрлан хайртай залуугаа болгон хувиргах гэсэн 2 сонголт бий болдог. Энэ сонголтыг хийхэд үерхэж байхдаа өнгөрүүлж байсан дурсамжууд чинь их тус болдог.

3. Болзохоо больсон цагт

Энэ нь дээрх хэсэгтэй их адилхан. Яагаад гэж үү? Учир нь өөр хэн нэгэнрүү явахаасаа өмнө өмнөх зүйлсээ боддог гэнэ. Хэрвээ та 2 үнэхээр гайхалтай болзоонуудыг хамтдаа өнгөрүүлдэг байсан бол , тэр нь санаанаас нь гарахгүй учраас чамаас холдсон ч сэтгэлд нь үргэлж хадаатай байна. Мөн чамаас гайхалтай болзоонд урьсан хүнрүү явна уу гэхээс чамаас уйтгартай хүнрүү явахыг тэр болгон хүсэхгүй шүү дээ.

4. Утсан хүүхэлдэй болгосон цагт

Үерхэж байгаа нэрээр хувь хүний үзэл бодол , хувцаслалт , зан ааш гэх мэт зүйлсд нь халдах нь бүдүүлэг үйлдэл. Үнэхээр чи буруу зүйлийг нь хорьж байгаа бол чиний зөв. Харин амттан идэхээ боль , надтай өдөр бүр уулз , тэр найзтайгаа уулзахаа боль гэх мэт зүйлсийг чи хэлэх , шаардах хэрэггүй. Та хоёр хичнээн үерхэн бие биедээ хайртай болж байгаа ч гэсэн хувь хүмүүс хэвээрээ байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Чи ч мөн адил хувийн орон зайгаа хөндүүлж болохгүй.

5. Хүндлэл үгүй болсон цагт

Чи ганцаараа биш 2-лаа болсон гэдгийг санах хэрэгтэй. Чамайг хайрлах гэж ядан яваа тэр нэгэн залууг хардаа. Ядаж өөрийг нь биш юмаа гэхэд чамайг хайрлаж байгаа агуу тэр хайрыг нь хүндлээрэй.

Хайртай залуу чинь чамтай уулзах ёстой байхад ямар нэгэн гэнэтийн ажил тохиолдлоо гэж бодъё. Түүнийг гэнэтийн ажилруу нь явуул. Энэ чинь л хүндлэл.