Ордуудад азгүйтэл авчирдаг зүйлс

1 month ago admin 0

Ордуудад азгүйтэл авчирдаг зүйлс
Улс орон бүрт л ямар нэгэн шүтэж, цээрлэдэг, азгүйтэл явчирдаг хэмээн нууцхан итгэж, дотроо сүсэглэдэг зүйлс байдаг. Энэ нь магадгүй хүн бүрийн сүсэг бишрэл, итгэл үнэмшилтэй салшгүй холбоотой. Хэдий тийм ч, эдгээрийг ор худал зүйл хэмээн үгүйсгэж болохгүй юм. Та магадгүй азгүйтэл явчирдаг зүйлсэд нэг их итгэдэггүй байж болох ч, доорх зүйлсийг мэдээд авчихсан байхад илүүдэхгүй болов уу.

1. Хонины орд /03.21-04.19/ – Могойноос болгоомжил
Бидний мэдэх маш олон үлгэр домог, аман ярианд могойг муу зүйлийн бэлгэдэл хэмээн үзэж цээрлэх нь бий. Түүнчлэн могойтой таарвал азгүй зүйлс тохиолдоно хэмээх яриа ч байдаг. Хэдий тийм ч зарим орнуудад, могойн сүрэгтэй таарах, мөн могой өндөглөж байгааг ихэд бэлэгшээдэг. Харин зурхайн ухаанд бичигдсэнээр хонины ордны хүмүүст могой ээлгүй байдаг бөгөөд ямар нэгэн байдлаар таарвал, холуур тойрч явахыг зөвлөдөг байна.

2. Үхрийн орд /04.20-05.20/ – Азгүйтэл авчрах тооноос зайлсхий
Ялангуяа Христийн шашинд 13-ын тоог муу ёрын тоо хэмээн ихэд цээрлэдэг. Түүнчлэн буг чөтгөр, шулмын хорлол гэх мэт зүйлстэй тухайн тоо холбогддог байна. Тиймээс ч барууны оронд тухайн өдөр ямарваа чухал уулзалт, цуглаан зохиохоос аль болох зайлсхийдэг. Ялангуяа тус тоо нь үхрийн ордныхонтой харшилдаг тул та өөртөө чухал гэсэн зүйлсийг тухайн тоогоор хийхгүй байхыг хичээгээрэй.

3. Ихрийн орд /06.22-07.22/ – Хагархай тольноос хол байх
Хэрэв тухайн айлын толь хагарвал, тухайн гэрт 7 жил дараалан таагүй зүйлс тохиолдоно хэмээх яриа байдаг аж. Мөн аль ч шашинд хагархай толийг муу ер хэмээн ихэд цээрлэдэг. Толийг нөгөө ертөнцтэй холбох гүүр хэмээдэг тул хүүхдийн өрөө, унтлагын өрөө гэх мэт газруудад байршуулахаас зайлсхийдэг. Хагарсан толь нь эзнийхээ сүнс, сүр сүлд бүхнийг авч оддог ч гэх нь бий. Энэ нь нөгөөтэйгүүр ихрийн ордны хүмүүст илүү хүндээр тусдаг байна. Иймд та аль болох хагархай толинд харахгүй байх, гэрийн толь хагарсан нөхцөлд гэрээсээ даруй гаргаарай!

4. Мэлхийн орд /06.22-07.22/ – Мөрөндөө давс хүргэхээс зайлсхийх
Давсыг нөгөөтэйгүүр хамгаалалт болгон ашиглах нь бий. Та анзаарч байсан бол гэрт шүгэлсэн буг чөтгөр, муу энергийг зайлуулахын тулд давс ашигладаг. Мөн гэрийн босго, цонх зэргүүдэд давс цацаж өгснөөр муу зүйлс орохгүй хэмээх нь ч бий. Мөн мөрөн дээрээ давс цацвал, чөтгөр харагдана гэхчлэн яриа байдаг. Мөрөн дээр давс цацах нь тухайн хүний энерги, аурог арилгадаг. Ингэснээр муу зүйлсийг харах, сүнс сүлд зайлна гэж зарим сурвалжид бичээтэй байдаг билээ. Ялангуяа мэлхийн ордныхон дээрх зан үйлээс хол байх нь өлзийтэй.

5. Арслангийн орд /07.23-08.22/ – Хэн нэгнээс хэтэрхий эрт төрсөн өдрийн мэндчилгээ авах хэрэггүй
Герман болон Орос улсуудад тухайн хүний төрсөн өдөр болоогүй байхад мэндчилгээ дэвшүүлэх нь тухайн хүнд азгүйтэл авчирна гэдэгт итгэдэг. Мөн төрсөн өдрийн эзний нас богиносно хэмээн ихэд цээрлэдэг аж. Арслангийн ордныхон бусдаас иймэрхүү мэндчилгээг авах нь тийм ч тааламжтай биш. Тиймээс та ойр дотны хүмүүс болон найз нөхөддөө энэ тухай дуулгаарай!

6. Охины орд /08.23-09.22/ – Шүхрээ гэрт дэлгэхээс болгоомжил
Маш эртнээс нь шүхрийг гэрт дэлгэх нь муу зүйлсийг дагуулдаг хэмээн цээрлэдэг байжээ. Тэр дундаа эртний Ром улсад нэгэн бүсгүй гэртээ шүхрээ дэлгэснээс болж, тэдний байшин нурсан, харин Англи улсын ярианд ханхүү эзэн хаанаас шүхэр бэлгэнд авч, түүнийгээ гэртээ дэлгэж үзсэнд удалгүй нас барсан тухай бичсэн байдаг. Ялангуяа охины ордны хүмүүст тус таагүй зүйлс тохиолддог тул, та ч гэсэн үүнээс сэрэмжтэй байхад буруудахгүй юм.

7. Жинлүүрийн орд /09.23-10.22/ – Гэрээсээ гарахдаа найтаах
Мэдээж ямар ч тохиолдолд хүн өөрийн найтаахыг тэр бүр удирдаж, бас зогсоох хэцүү байдаг. Найтаах үед хэн нэгэн цочоох эсвэл, анхаарал өөр зүйлд сарних үед л та найтаахыг зогсоож чадна. Хачирхалтай санагдах хэдий ч, гэрээсээ гарахдаа найтаах нь тухайн өдөр азгүйтэл авчирна хэмээдэг байна. Түүнчлэн энэ нь жинлүүрийн ордныхонд ихээхэн хамааралтай тул, хэрэв та санаандгүй байдлаар гэрээсээ гарахдаа найтаасан бол, тухайн өдөрт чухал зүйлсийг аль болох төлөвлөх гэсний хэрэггүй болов уу.

8. Хилэнцийн орд /10.23-11.21/ – Муу тооноос зайлсхийх
Христийн шашинд тус тоог муу ёрын тоо хэмээн үзэж, ихэд цээрлэдэг. Нөгөөтэйгүүр чөтгөрийн тоо ч гэх нь бий. “Omen”, буюу “Муу ер 666” кинонд тус тооны тухай ихээхэн гардаг билээ. Зурхайн ухаанд хилэнцийн ордныхон тус тооноос аль болох зайлсхийх, хол байхыг сануулсан байна. Та хэдийгээр үүнд итгэхгүй байж болох ч, сэрэмжилснээр ирж болох таагүй зүйлсээс өөрийгөө хамгаалж чадах юм.

9. Нумын орд /11.22-12.21/ – Шатан доогуур явах хэрэггүй
Улс орон бүрийн сүсэг бишрэлд шат болон ямарваа зүйлсийн доогуур, эсвэл дундуур гарах нь тухайн хүнд азгүй зүйлсийг авчирдаг гэдэгт итгэдэг. Нумын ордныхны хувьд төрөлхийн их сониуч зантай тул, танд таагүй зүйлсийг авчрах зүйлсээс аль болох холуур явж байхыг зөвлөе!

10. Матрын орд /12.22-01.19/ – Шар цэцэгнээс зайлсхий
Та бодож магадгүй, яг л нар шиг, үзэсгэлэнтэй шар цэцэгс яахаараа муу зүйлсийг дагуулдаг юм болоо гэж… Хуучны нэгэн ярианд, хэрэв таны амраг хайрт өөр хүнтэй болох, эсвэл таныг хуурвал түүнд шар цэцэг өг! Цэцэг авсан хүн удахгүй хийсэн зүйлдээ харамсаж, маш их шанална хэмээдэг аж. Матрын ордны хүмүүст шар өнгө нь ээлгүй хэмээн үздэг тул, та танихгүй нэгнээс шар өнгийн цэцэг, эд зүйлс авахаас аль болох болгоомжлоорой!

11. Хумхын орд /01.20-02.18/ – Бусдын гоёл чимэглэл битгий зүү
Гоё чамин чимэглэл, ээмэг зүүлтэнд дургүй хүн гэж үгүй. Тэдгээр зүйлс нь эзнийхээ энерги эрчим хүчийг хамгаас их шингээдэг тул, бурхан болоочийн эдлэл хэрэгсэл, танихгүй хүний ээмэг зүүлтийг зүүхээс цээрлэх хэрэгтэй. Түүнчлэн ээж нь хүүхдэдээ хүртэл өөрийн зүүдэг ээмгийг зүүлгэж болохгүй, зовлонгоо үүрүүлдэг хэмээх яриа байдаг аж. Хумхын ордныхон аливаа зүйлсээс сэвтэхдээ хурдан тул, бусдын хуучин эдлэл, таагүй энергитэй газраас аль болох холуур тойрохыг хичээгээрэй!

12. Загасны орд /02.19-03.20/ – Хар муурнаас болгоомжил
Ялангуяа эртний Египет улсад муурыг үхлийн сахиусан тэнгэр хэмээн үзэж, ихэд сүсэглэдэг байсан билээ. Зарим улс орнуудад өнөөг хүртэл муурыг азгүйтэл авчирдаг хэмээн цээрлэх нь бий. Загасны ордныхны хувьд муур муу хэмээдэг бөгөөд түүнээс аль болох зайгаа барьсан нь таагүй зүйлсээс сэрэмжилж чадна хэмээн итгэдэг байна.