энергийг ядаж долоо хоногтоо нэг удаа шинэчилж, цэвэрлэж байхад мэдэгдэхүйц өөрчлөлт гардаг

1 month ago admin 0

 

ОРЧНОО ЦЭВЭРЛЭХ
Гэр доторхи зогсонги, хөдөлгөөнгүй болсон энергийг ядаж долоо хоногтоо нэг удаа шинэчилж, цэвэрлэж байх нь сэтгэл санааг өөдрөг болгох төдийгүй, шинэ энергийн урсгалаас эрч хүч авч байх эх үүсвэр юм.
Энергийн солилцоог хийх хамгийн энгийн арга нь бүх цонхоо нээж цэвэр агаар оруулах явдал юм. Хурц нартай буюу хүчирхэг ян энергитэй өдөр энэ аргаар энергийн солилцоог явуулах нь үр дүнтэй. Мөн бороо орсоны дараах нойтон, чийгтэй агаарыг гэртээ оруулж сэлгэвэл сайн. Мөн гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, тавилгуудаа байрнаас нь бага зэрэг хөдөлгө. Дараа нь дараах заавруудыг мөрдөөрэй.
1. Арц, хүж, гангаар ариусгах: Сангийн бойпорт уулнаас түүсэн цэвэр байгалийн гаралтай арц, ганга өвс, хүжний аль нэгийг хийж уугиулаад гол хаалганаас эхлэн нар зөв тойргоор явж гэрээ ариусга. Ингэхдээ булан тохой, хаалга цонх, орны доорхи зай зэрэг бүх газрыг анхилуун үнэрээр ут. Хувцасны шүүгээ, шуургуулга зэргийг бүгдийг нь уйгагүй онгойлгож ариусгаарай. Байгалийн гаралтай арц, хүж, ганга гэснийг маш сайн анхаараарай.
2. Энерги цэвэрлэх өөр нэг арга нь цэвэр тод дуутай салхин хонх дуугаргах юм. Гэхдээ бид нар бол голдуу “Дуут аяга”-ыг хэрэглэдэг. Төвдийн энэхүү “Дуут аяга”-ыг энерги цэвэрлэхэд төдийгүй, бясалгал хийж буй хүмүүс ч түлхүү хэрэглэдэг. Аяганаас маш тод, тасралтгүй, оюун санаа хүртэл ариусаж, сийрэгжих шиг санагдтал тийм нууцлаг дуу гаргадаг. Дуут аяганд ус хийж болох бөгөөд усны түвшингээс шалтгаалж олон янзаар дуугардаг. Орчноо цэвэрлэж дууссаны дараа аяганы энерги шингэсэн усаа өрөө бүрт бага багаар цацаж болно. Энергиэр эмчилдэг хүмүүс энэхүү аяганд хийсэн усаараа эмчилгээ хийдэг юм.