Удган Т.Заманд хөлдсөн нуурын усанд нүцгэн биеэрээ орж, ариусдаг

6 months ago admin 0

Зөн билгийн тулаан” I, II-ын ялагч, Монголын шилдэг зөн билэгтэн, Дэлхийн содон хүмүүсийн тэргүүн шагналт, Монголын зурхай сүнс судлалын хүндэт доктор, Дэлхийн Чингис хааны академич, ард түмний гавьяат, “Тэнгэрлиг буянтан сангийн тэргүүн” зэрэг олон цолтой хүн бол удган Т.Заманд. Хүмүүс түүнийг “Зөн билгийн тулаан” тэмцээний шилдэг зөн билэгч, түүнчлэн “Киви” хамтлагийн дуучин Укагийн ээж гэдгээр нь мэдэх биз ээ. Одоогоор Т.Заманд “Зөн билгийн тулаан” VI-ын шүүгчээр ажиллаж байна.

Түүний хүнийг үзэх арга барил нь бусдаас өөр байдаг бөгөөд арван хуруундаа зүүсэн алтан бөгж, мэргэний чулуунуудаасаа 2002 онд “Дэлхийн содон хүмүүсийн чуулган”-д оролцоод ирэхдээ авсан, дэлхийд алдартай чулуугаа хамгийн ихээр хайрлаж, шүтэж явдаг ажээ. Түүнд үнэт болон төрсөн нутгийнх нь хэн ч тайлж чадахгүй, цөөнгүй хэдэн чулуу байдаг бөгөөд үзэж харахад чухал нөлөө үзүүлдэг гэсэн.

Т.Заманд Канад, Төвдөөс бусад гадаадын бүх орноор явж, олон хүнд тус дэм болж явжээ. Тиймдээ ч түүний араас нисч ирэх хүмүүс олонтаа. Дашрамд нэг сонирхолтой зүйлийг дэлгэхэд, удган маань арванхоёрдугаар сард нутагтаа очиж, хүйтний цээр тайлдаг гэнэ. Энэ нь хөлдсөн нуурын усанд нүцгэн биеэрээ орж, ариусгадаг үйл ажээ. Ингэх нь түүнд хамгийн том аз жаргалыг авчирдаг бөгөөд тэр огт даардаггүй гэнэ шүү.

www.INET.mn/Ц.Зэндмэнэ-Эрдэнэ