Англи хэлний дуудлага сайжруулах ҮНЭГҮЙ 3 аппликэйшн

2 months ago admin 0

Та Англи хэлний дуудлагаа сайжруулмаар байна уу?

Цоо шинэ ертөнцийг нээж, өөрийн сэтгэлгээний цар хүрээгээ тэлэх, мэдээ мэдээлэл авах орчин, түрүүлж алхах боломжийг хэрхэн бий болгох вэ? Иймд дэлхийн нийтийн хэл болоод байгаа Англи хэлийг сурсанаар таны хувьд маш том давуу тал болон үлдэх юм. Гэтэл хэл сурахад тулгардаг бэрхшээлийн нэг бол Англи хэлний дуудлага байдаг.

Аливаа зүйлийг шинээр сурахад мэдээж бэрхшээл тулгардаг мөн цаг хугацаа ихээр шаарддаг. Тэгвэл бид таньд цаг хугацаагаа хэмнэх, гар утасны аппликэйшныг санал болгож байна.

За ингээд Англи хэлээ илүү сайн суралцаж яг л унаган Англи хэлтэй хүн шиг дуудлагатай болохын төлөө илүү их хичээгээрэй! Танд амжилт хүсье!

Application1: Та Play Store- дээрээ “Pronunciation checker” гэж бичээд хайхад доорх icon зурагтайгаар гарч ирэх ба татаж аваад утсандаа суулгахад л болно. Аппликэйшныг  ЭНД дарж татаж авна уу.Энэ аппликейшн яаж ажилдаг вэ гэж үү? Маш амархан.

Та тухайн үгээ эсвэл өгүүлбэрээ “Tap and enter some text”  гэсэн хэсэгт бичиж оруулаад Американ болон Бритиш дуудлага 2-с сонгоод “Listen” гэсэн хэсэг дээр дараад сонсох боломжтой.

Хамгийн авууштай зүйл нь гэвэл та өөрөө тухайн үгээ зөв дуудаж байгаа эсэхээ шалгах боломжтой. “Test” гэдэг дээр дараад  “Tap and enter some text” хэсэг дээр үг эсвэл өгүүлбэрээ бичээд “Speak” гэсэн дээр дарж бичсэнээ уншина. Таныг зөв эсвэл буруу дуудсаныг энэ апп доор нь харуулах болно.

Мөн  “Test” гэдэг дээр дараад Hard-хэцүү болон  Easy-Амархан гэсэн сонголтоос сонгон гарч ирсэн үгийг  “Speak” дарж уншин дуудлагаа шалгахаас гадна  “Listen” дээр дарж зөв дуудлагыг нь сонсох боломжтой.

Application2:Та Play Store- дээрээ “Sounds pronunciation app Free” гэж бичээд хайхад доорх icon зурагтайгаар гарч ирэх ба татаж аваад утсандаа суулгахад л болно. Аппликэйшныг ЭНД арж татаж авна уу.

За энэ апп бол авиа зүйн тэмдэглэгээ суран дуудлагаа сайжруулах маш сонирхолтой бөгөөд хэрэгдэхэд маш амархан

Авиа зүйн тэмдэглэгээ болгон дээр дарахад дуудлага нь дугарна. Авиа зүйн тэмдэглэгээгээр бичсэн үг гарч ирэх ба тухайн үгийг латин үсгээр бичнэ. Үүний дараа зөв эсвэл буруу бичсэн гэсэн тэмдэгт гарч ирнэ.

Тухайн үгнийхээ дуудлагыг нь хүртэл сонсож болно. Дээрхийн эсрэгээр латин үсгээр бичсэн үгийг авиа зүйн тэмдэгт рүү хувиргана. Зөв эсвэл буруу бичсэн гэсэн тэмдэгт гарч ирэх ба дуудлагыг нь мөн сонсож болно.

 

Application 3:Та Play Store- дээрээ “English Pronunciation testing” гэж бичээд хайхад доорх icon зурагтайгаар гарч ирэх ба татаж аваад утсандаа суулгахад л болно.  Аппликэйшныг ЭНД арж татаж авна уу.

Энэ апп ч бас хэрэглэхэд хялбар ба дотроо 3 түвшинтэй. Та түвшингээ сонгоод нэг түвшин дэх 10 өгүүлбэр болон хэлц үгүүдийг эхнээс нь микрофоны зурган дээр даран хэлж эхлэх бөгөөд таныг зөв дуудсан үгүйг оноогоор харуулна.

Буруу дуудсан тохиолдолд тухайн дуудлага нь ямар үгтэй төстэй дуудагдсан үгийг харуулдаг. Та чихэвчний зурган дээр даран тухайн өгүүлбэр болон үгийн дуудлагыг ч мөн сонсож болно.

10-н өгүүлбэр болон хэлц үгүүдээ хэлж дууссаны дараа таны нийт оноо харагдах ба та тэр түвшин дээрээ ахин эхлүүлэх боломжтой. Өмнөх гарсан үгүүд дахин давтагдаж харагдахгүй.

Эх сурвалж: english-maestro.mn