Зуучилсан ах сураггүй алга болсон

1 month ago admin 0

“Зуныхаа амралтаар Солонгост гурван сар ажилласан юм. Манай найз бид хоёр арай биерхүү болохоор төмрийн үйлдвэрт хуваарилагдсан. Хамгийн хүнд гэсэн ажлуудыг хоёулхнаа хийж, өдөрт арван хоёр цагийн турш долоо хоногт нэг ч өдөр амралгүй ажилладаг байлаа. Үйлдвэрийн хашаанаас гарахыг ч хориглож өдрийн хоолонд будаа, ногоохон өгнө. Солонгосын хил дээр гадаад паспортыг маань хураачихсан болохоор яах ч аргагүй болж шүд зуусан юм. Хамт ажилладаг гадаадуудаасаа шалгааж байгаад цалин, ажлын цагийг нь мэдэж ойр зуур ярьж сураад, уурлаж загнаж байж гадагшаа гардаг боллоо. Гэтэл тэнд ажилладаг гадаадууд өдөрт найман цагаар долоо хоногийн зургаан өдөр ажилладаг, дээрээс нь миний авдаг цалинг хоёр нугалж авдаг гэдгийг олж мэдсэн. Солонгос руу зуучилж өгсөн ах маань утсаа авахаа байж, тэнд хүний арга эв олж, зүтгэж байгаад л ирсэн дээ. Элэг нэгтнээ шулж мөлжиж амьдардаг нэгэн байхад хүн чанартай тусч хүмүүс ч байдаг юм билээ. Өөр ажилд оруулж өгөхөөр хөөцөлдөж, газар үзүүлж, хуулийн зөвлөгөө өгөх монголчууд ч байсан. Зуучилсан ах сураггүй алга болоход хүнд итгэх итгэл, нэгнээ хайрлах чанар үгүй болчихсон юм шиг л санагдаж байсан