Дэлхийн мисс гоо сайхны нууцаасаа хуваалцаж байна

8 months ago admin 0

2000 онд Дэлхийн миссээр тодорч байсан Болливудын хамгийн үнэ цэнэтэй жүжигчин Приянка Чопра гоо сайхны нууцаа бүсгүйчүүдэд дэлгэжээ. Тэрбээр “InStyle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энэтхэг эмэгтэйчүүд гоо сайхны арчилгааны бүтээгдэхүүнийг дэлгүүрээс худалдан авахаас илүүтэй гар доорх материал ашиглан өөрсдөө бэлдэх дуртай. Би ч арьч арчилгааны маскаа өөрөө хийдэг. Би зандан модны нунтгийг нунтагласан цагаан гаатай хольж, сарнайн усаар зураад нүүрэндээ 20 минут тавьдаг. Энэ маск арьсыг тунгалаг гэрэлтсэн болгохоос гадна батга гарахаас хамгаалдаг” хэмээн ярьжээ.

Түүнчлэн тэрбээр “Таргийг овъёос (1-2 цайны халбага) болон цагаан гаатай (мөн л 1-2 цайны халбага) хольж маск бэлддэг. Энэ маскийг 30 минутыг нүүр хүзүүндээ тавьсаны дараа бүлээн усаар угааж цэвэрлээрэй” хэмээн бүсгүйчүүдэд зөвлөжээ.

Хуурайшиж, хагтсан үсэнд мөн л тараг түрхэх нь хамгийн үр дүнтэй эмчилгээ болдог гэнэ. Чопра үсээ хуурайшвал хагас аяга тарган дээр хоёр цайны халбага нимбэгийн шүүс нэмээд хуйхандаа түрхдэг аж. Үүнийгээ хагас цаг орчим байлгасны дараа шампуниар угаадаг гэнэ.