О.Дөлгөөний гоолиг биеийн нууц

9 months ago admin 0

Жүжигчин О.Дөлгөөн “Давхар цохилт” кинонд хэсэгхэн зуур гарахдаа маш их таргалчихсан байсаныг үзсэн хүмүүс санаж байгаа биз ээ.
Тэрбээр уг кинонд тоглохдоо хүүгээ төрүүлээд удаагүй байсан бөгөөд О.Дөлгөөн төрснийхөө дараа 23 кг нэмсэн гэнэ.

Тэгвэл одоо жүжигчин бүсгүй маань яг л 14 настай, гоолиг бяцхан Жульеттагийн дүрд гадаад төрхөөрөө ч, уран чадвараараа ч яв цав нийцэн, тайзнаа амьдруулж буй.
Түүний эргэн гоолиг болсон нууц нь нимбэгтэй ус, тийм ч хэцүү биш хоолны дэглэм аж.

Тодруулбал, О.Дөлгөөн өдөр бүр өөхийг хайлуулах шидтэй нимбэг жимсийг усанд хийн уухын зэрэгцээ орон 19 цагаас хойш хүнд хоол иддэггүй гэнэ.

Харин тэрнээс өмнө хүссэн болгоноо зооглодог бөгөөд харин орой тахианы цээж махыг ногоон навчит ургамлуудтай холин, оливын тосонд ямарч давс, амтлагч хийлгүй хуурч иддэг байна.
Мөн хоолны дэглэмээ дасгал хөдөлгөөнтэй хослуулахыг турахыг хүсч буй бүсгүйчүүддээ зөвлөжээ.