БЭЛХҮҮС ХЭСГИЙН ТАРГАЛАЛТЫГ БАГАСГАХ 4 ОРЦТОЙ ЖОР

9 months ago admin 0

Эрүүл мэндэд ямар ч хор уршиггүйгээр 7 хоногт 10 кг хасах боломж бараг байхгүй. Эрүүлээр илүүдэл жингээ хаяхын тулд зөв хооллолт дасгал хөдөлгөөн маш чухал . Богино хугацаанд хүссэн жиндээ хүрч болох эрүүл уух жорыг санал болгож байна.

Орц:

Дунд зэргийн өргөст хэмх -1ш
Жижиглэсэн яншуй – 250 гр
Шинэ ханборгоцой -3 зүсэм
Шанцай – 1 багц

Хийх арга :

Ханборгоцойг хальснаас нь салгаж цэвэрлээд бусад орцтой нийлүүлэн блендерт хийнэ. Жигд сайн, шингэн болтол нь бутлах ёстой. Бэлэн болсон ундаа дээрээ бага зэрэг давс, перц, элсэн чихэр эсвэл элсэн чихэр орлуулагч хийж болно.

Ханборгоцой болон эдгээр хүнсний ногоонд олон төрлийн ашиг тустай амин дэмүүд байдаг бөгөөд шим тэжээлийг нь алдагдуулахгүй тулд 15 минутын дотор уух хэрэгтэй. Өглөө өлөн элгэн дээрээ уухыг зөвлөж байна.

Та энэхүү ундааг дасгал хөдөлгөөнтэй хослуулвал 7 хоногийн дотор мэдэгдхүйц өөрчлөлт гарна.

Ханборгоцой болон эдгээр хүнсий ногооны үр дүнгийн нууц

Шанцай – маш бага илчлэгтэй бүтээгдэхүүн. 100 граммд ердөө 16 ккал байдаг бөгөөд найрлага дахь эслэг нь ходоодонд орж хөөснөөр цатгалан мэдрэмжийг өгдөг. Эрдэмтэд “хоолны эслэг хэмжээгээ ихэсгэж, илүүдэл жингээ хаях гэж байгаа бол хамгийн үр дүнтэй, тустай бүтээгдэхүүнүүдийн нэг бол шанцай юм” гэж үзсэн байна.

Өргөст хэмх: Шанцай адил эслэг хэмжээ ихтэй, калорын хэмжээ ч адил байдаг бөгөөд 95% нь ус агуулагддаг. Тиймээс биеийн шингэнээ нөхөх, илүүдэл шингэнээ хасахад нэн тустай. Жингээ барихыг хүсэж байгаа бол өдөрт 2 литр ус уух ёстой гэж судлаачид үздэг.

Яншуй: Эслэг ихээр агуулагддаг хүнсний бүтээгдэхүүн юм . 100 гр яншуй 1,6 гр, 100 гр өргөст хэмхэнд 0,5 гр эслэг агуулагдаж байдаг бол 100 гр яншуйд 3,3 гр эслэг агуулагдаж байдаг аж. Мөн яншуй нь шээх хөөх үйлчилгээтэй ч зориулалтын бэлдмэлийг бодвол сул үйлчилдэг.

Ханборгоцой: 100 граммд 1 гр эслэг эд агуулагддаг бөгөөд 50 ккал илчлэгтэй. Үүнээс гадна ханборгоцой энэхүү бэлдмэлд сайхан амт нэмдэг.