Таталцлын хуулийг ашиглан мөрөөдөлдөө хүрэх нууц

9 months ago admin 0

Ронда Бёрны “Нууц” хэмээх ном бэстсэллэр болон монголчуудын хошууруулж байна. Энэ ямар ном болоод хүмүүс ингэж их сонирхож байгаа юм бэ хэмээн та бодож байгаа байх. Тэгвэл энэ ном ертөнцийн нууцыг тайлсан гэж мэдэгдэж байна. Үүнийг хүмүүс бүгд шахуу уншчихаа биз дээ. Гэвч зарим зав зайгүй, уншиж амжаагүй хүмүүст нь сонин байх болов уу гэх үүднээс та бүхэндээ уг номын утга санааг товчлон хүргэе.

Нууц гэж юу вэ?

Уг ном хүмүүст сайн сайхан аз жаргалтай амьдрахын нууцыг тайлсанд байгаа юм. Олон хүмүүс өөрсдийнхөө хүнд хэцүү амьдарлаас хэрхэн сайн сайхан амьдралд хүрсэн тухай, гэхдээ яаж, ямар аргаар үүнд хүрсэн тухай юм. Товчхондоо сайхан амьдарлын нууцыг задалсанд уг номын үнэ цэнэ оршиж байгаа биз ээ. Орчин үеийн хэрсүү уншигчид үүнийг уншаад үнэмшихгүй байж ч магадгүй юм. Гэхдээ үнэмшиж байгаа хүмүүс олонхи байгаад хамаг учир байна. Уг номонд бичихдээ энэ нууц эртнээс нааш байсаар байсан. Эртний мэргэд, хүч нөлөөтэй эзэн хаад уг нууцыг мэддэг байсан хэмээжээ. Тиймдээ ч тэд орчлон дэлхий дээр нэр алдраа дуурсган хүний түүхэнд мөнхөрч чадсан аж. Энэ нууц бол ердөө л таталцлын хууль гэнэ. Номонд таны амьдралд орж ирсэн болгоныг та өөрөө л урин дуудсан гэх юм. Үүнийг тайлбарлахдаа та тархиндаа хадгалж явсан болгоноо татна. Тэгэхлээр таны амьдрал таны бодлын үр дүн гэжээ. Бодол санаа нь соронзон адил энэ ертөнцөд дохио илгээж энэ дохионд хамааралтай болгоныг өөртөө татдаг байна. Яагаад хүн төрлөхтний ганцхан хувь нь нийт мөнгөний 96 хувийг эзэмшдэг вэ. Энэ тусгай хувьтай хүмүүс үү. Үгүй аж. Тэд нууцыг мэддэгт хамаг учир байдаг. Тэд өөр юунд ч бодол санаагаа сатааруулалгүй хөгжил цэцэглэл, баян тансаг амьдралын тухай бодож байдаг. Тэдний тархинд муу муухай зүйлийн талаар бодол санаа багтах зай байдаггүй. Тэгээд ч сайн сайхан амьдраад ирэхэд муу юмны тухай бодол орж ирдэггүй гэнэ. Харин хүссэн болгон баян байдаггүйн нууц нь хүн хүсээгүй зүйлээ л байнга бодож байдагт байна. Хүсээгүй зүйлээ бодсон ч хүссэн зүйлээ бодсон ч Таталцлын хууль үйлчилдгээрээ л үйлчилдэг гэнэ. Таталцлын хууль бог яг байндаа онодог буу л гэсэн үг. Таны бодсоныг л биелүүлнэ. Муу сайн баяцуул үхэж далд орвол таарна. Энэ надаас илүү л дээ. Би яаж ийм байж чадах вэ гэх зэргээр бодоод л байх юм бол таталцлын хууль буюу орчлон ертөнц таныг баян байх дургүй юм байна, зайлуул ядуу хэвээр нь байлгая, өө энэ хүнээс дээр гарахгүй гэж байна. Наад хүнээс нь дээр гаргаж наад муу амьтанаа баллаад хаячихваа гэх зэргээр бөөцийлөөд байх нь байна ш дээ. Цалин муу байна яана даа, өр ширэндээ дарагдлаа гэх зэргээр үглээд л бодоод байх юм бол таны цалин нэмэгдэж, өр нимгэрнэ гэж хэзээ ч байхгүй аж. Яагаад гэвэл та хүсээгүй зүйлдээ л хамаг анхаарлаа хандуулаад байгаа болохлоор тэр юм. Таталцлын хууль таны бодсоныг л эргүүлж өгнө. Энэ хууль үгүй хүсэхгүй байна гэх зэрэг үгийг огт тоодоггүй. Харин нэг иймэрхүү маягаар хүлээж авна гээд дараах жишээг үзүүлжээ. Би шинэ хувцас дээрээ юм асгачихгүй байх сан гэхийг Би хувцас дээрээ аль болох их юм асгах юм сан. Миний үсийг муухай засчих вий дээ Миний үсийг муухай засаасай, Хоцорчихгүй л юмсан. Яаж ийж байгаад хоцрох юм сан. Би маргалдмааргүй байна. Би аль болох их маргалдмаар байна гэх зэргээр таны юу бодсоныг чинь таталцлын хууль авч ирэх аж. Таны итгэх эсэх, ойлгох эсэхээс үл хамааран таталцын хууль ажиллаж байх гэнэ. Таны одоо бодож байгаа бодол чинь таны ирээдүйн амьдралыг бүтээдэг байна. Илүү их бодож байдаг зүйл чинь бүтэж бодит амьдрал болдог аж. Та ямар нэг юманд гомдоллож байдаг бол таны амьдрал гомдол цөхрөлөөр тасрахгүй байх нь. Мөн хэн нэгэн хүний өвчин зовлон гомдол цөхөрлийг хөөрхөн ааш гаргаад л сонсоод намбигнаад байх юм бол тэр хүний зовлон, цөхрөл ч мөн л танд татагдах бололтой. Яагаад гэвэл ертөнцөд та түүний шаналанд дуртай байгаагаар харагдах болохоор тэр. Юу тарина түүнийгээ л хураана. Таталцлын хууль таны санаа тавьсан зүйлийг л тан руу татна шүү дээ. Сүүлийн 80 жилд Квантын физикт гайхамшигтай сонин нээлт, ололт амжилтууд хүний ухамсар бол хэмжээлшгүй их бүтээгч хүч юм гэдгийг баталсан. Сөрөг муу сэтгэл хөдлөл бол гаймшигтай хар хүчин юм. Нэг ийм бодол танд төрөхөд энэ ертөнцийн хамгийн сөрөг бодлуудыг л татаж эхэлнэ. Харин та яг энэ үед нь амжиж бодол санаагаа өөрчлөхгүй бол бүхий л амьдрал чинь сөрөг муу байх болно. Тэгэхлээр таны бодол санаа одооноос эхлэн сайн сайхныг бодож эхлэх хэрэгтэй. Таталцлын хуулийн үйлчилгээ танд тэр дороо мэдрэгдэх гэнэ. Та хэн болмоор байна. Юу хиймээр байна. Юутай болмоор байна гэдгээ шийдэн хэрэгтэй долгионоо цацаарай. Мөрөөдөл чинь бодитой биелэх нь гарцаагүй.

НУУЦАД ХҮРЭХ

Бид хууль үйлчилдэг ертөнцөд амьдардаг. Жишээ нь таталцлын хууль байна. Энэ бол байгалийн хууль бөгөөд хэнийг ч алагчлалгүй, оновчтой, алдаа мадаггүй, шударга үйлчилдэг. Та одоо байгаа амьдралдаа сэтгэл дундуур байдаг уу. Тэгвэл үүний буруутан та өөрөө. Ийм амьдралыг та өөрөө л дуудан бий болгосон гэж уг номонд бичжээ. Хүн яаж амьдрахаа юу хийхээ өөрөө л таталцлын хуулиар бий болгодог байна. Нууц гээд байгаа юм бол ердөө л энэ юм. Тэгвэл үй олноороо сүйрч үхэж үрэгдэж байгаа хүмүүсийг хараад энэ олон хүн гайгаа өөрсдөө дуудсан болж таарах уу хэмээн энэ нууцыг эсэргүүцэгчид хэлдэг байна. Учир нь таталцлын хууль ёсоор тэд бүгд тухайн үйл явдалтай нэг давтамжинд орсон байх ёстой. Хэрэв хүмүүс байх ёсгүй газар орших ёсгүй. цаг хугацаандаа очиж болно. Тэрхүү гадны хүчин хэний ч нөлөөнд автахгүй, юунд ч дийлдэхгүй гэж итгэх юм бол ганцаардал, гансарлын айдас төрүүлсэн залхмаар бодлууд тэднийг буруу цаг хугацаа буруу газар луу татдагдаж болно. Энэ бүхний сонголт зөвхөн танд л байдаг. Таны амьдрал зөвхөн тохиолдол биш. Таны бодол санааны үр дүн чинь л таны амьдрал. Та сайн сайхныг бодвол сайхан амьдрах болно. Амьдрах гэдэг алалдах дайсан шиг гэж бодож байсан бол таны амьдрал дайн шиг л байж гэсэн үг. Харин одоо үүнээсээ татгалзаж амьдрал гэдэг бол сайн сайхан зүйл, амьдрах хичнээн хялбар болоод хөгжилтэй юм бэ хэмээн бодох нь таталцлын хуулиар таны амьдрал яг ийм л байна хэмээн уг номд өгүүлжээ.

НУУЦЫГ ХЭРЭГЛЭХ

Арабын шидэд үлгэрт Алладин гэгч хүү шидэт домбо олоод зүлгэдэг. Тэгэхэд домбон дотроос Бирд гарч ирээд “Таны хүсэл надад хууль” хэмээн хэлдэг. Тэгвэл бүх ертөнц буюу таталцлын хууль бол таны хувьд шидтэй бэрд юм. Та бирдээс буюу ертөнцөөс юу хүснэв тэрбээр танд дараах хариуг хэлнэ. “Таны хүсэл надад хууль” Та юу ч захиалж болох нь байна. Тэр бүгд чинь биелэнэ гэсэн үг. Таталцлын хууль хэзээ нэгэн цагт завсарласан, доголдсон, тэр хүнд л үйлчилдэгтэй гэх зэргийг та дуулсан уу.Та ямар нэг зүйлийн тухай бодох л юм бол таталцлын хүч бүхий л нөхцөл байдлын тусламжтайгаар таны хүслийг биелүүлэхийн тулд бүх ертөнцийн хөдөлгүүрийг тэр даруй асаана. Та амьдралаа хүссэнээрээ өөрчлөхийн тулд дараах алхмуудыг хийх хэрэгтэй. Эхлээд хүс, нэг ёсондоо гуйж бүх ертөнцөд тушаал өгч байгаа хэрэг юм. Та хүсч байгаагаа хэлээд зогсохгүй бүр тодорхой төсөөлөн бодох хэрэгтэй. Зүгээр жирийн үгээр л нөгөө бирдэд ойлгогдохоор хэлэх хэрэгтэй. Би одоо зуун мянган төгрөгтэй болмоор байна гэх зэргээр. Хоёрдугаар алхам нь итгэх юм байна.Та хүсэл чинь биелчихсэн байна хэмээн итгэж чадах хэрэгтэй гэнэ. Биелэнэ гэж итгэдэггүй учраас л бид үнэн сэтгэлээсээ юм гуйж, түүнийгээ олж авч чадна гэдгээс айдаг байна. Түүний оронд бүх зүйл чинь сэтгэлчлэн бүтсэн гэж бодож сэтгэл санаагаа тайван, сайн сайхныг бодож байх хэрэгтэй аж. Гуравт хүлээн авах. Таны хүссэн зүйл биелбэл танаас ямар сэтгэлийн хөдөлгөөн гарах вэ. Түүнийгээ л хий. Бүхий л үйл ажиллагааны үед та сэтгэл санаагаа өөдрөг урамтай байлгах хэрэгтэй гэнэ. Өөдрөг урамтай сэтгэлийн давтамж бол таны хүссэн зүйлийн чинь давтамжтай давхцаж байгаа хэрэг аж. Тэгээд бүхий л сайн сайхныг татах тэр давтамж дээрээ байнга байж сайн сайхныг тасралтгүй татаж байдаг гэнэ. Нөгөө хүсээд байсан зуун мянган төгрөгөө аль хэзээний авчихсан мэт сэтгэлдээ ургуулан бодож тоолж юу авахаа бодож гэх мэт. Энэ бүхний эцэст таны хүсэл болгон биелэнэ. Яагаад гэвэл таталцлын хууль ганц удаа ч гацаж байгаагүй хэмээжээ.

НУУЦ ХИЙГЭЭД ТА

Хэрэв та тарган жин ихтэй, тэгээд үүндээ санаа зовж явдаг бол турах асуудал маш хүнд болдог байна. Бараг турахгүй гэнэ. Яагаад гэвэл энэ бүдүүн тарган байдлыг та өөрөө оюун санааныхаа тусламжаар бүтээсэн байдаг аж. Тэгэхлээр юуны өмнө та бодол санаан дотроо байгаа бүдүүн бүдүүн бодлоо авч хаях хэрэгтэй аж. Та туранхай нарийхан ч юм уу зохистой бие галбиртай бодолтой болсон хойноо л турж эхлэх аж. Өвчин зовлонтой болоод таргалаад байгаа юм, хоол биеийн жинд нөлөөлж байна гэх зэрэг бодол санаа байгаа л бол нөгөө таталцлын хуулиар та хэзээ ч турахгүй аж. Зохистой жинд хүрэхийн тулд дараах гурван алхмыг хийх хэрэгтэй бололтой. Үүнд эхлээд Хүсэх. Таны туранхай гоолиг байсан үеийн зураг байдаг бол түүнийгээ байнга харж би ийм болмоор байна хэмээн хүсч байх хэрэгтэй. Дараа нь итгэх. Та зохистой жиндээ хүрч гоолиг сайхан болсон хэмээн итгэж үнэмших ёстой гэнэ. Та зохистой жингийнхээ хувцсыг худалдан авч, зохистой жинтэй хүнтэй ойр дотно байж, би ийм болчихсон хэмээн өөртөө итгүүлэн баяр хөөрийн сэтгэлийг өөртөө бий болгодог аж. Харин биеийн жингээ үзээд байх хэрэггүй гэжээ. Дараа нь мэдээж хүлээн авах. Та сэтгэл санаагаа хангалуун тайван байлгаж өөрийн биеэ хайрлан таалж байх хэрэгтэй гэнэ. Та өөрийн биеэ муугаар бодож, тарган хүн харахын эцэсгүй гэх зэргээр муулдаг бол зохистой жингээ дуудан авч ирж чадахгүй. Харин өөрийгөө зохистой жиндээ байна хэмээн итгэн үнэмшихэд нөгөө таталцлын хууль үйлчилж та хүссэн жиндээ орж чадах ажээ.

Хугацаа нь ямар байх талаар цаг хугацаа том жижиг гэдэг бол зөвхөн бидний сэтгэлд л байдаг зүйл аж. Бүх ертөнцийн хувьд бол сая доллар танд илгээх, нэг доллар илгээх хоёрт ямарч ялгаа байхгүй гэж уг номонд өгүүлжээ. Та зүгээр хүссэн зүйлээ яг одоо бүтсэн мэдрэмж төсөөллийг яг одоо бүтээ. Ертөнц танд хариуг нь өгч л таараа хэмээжээ.

НУУЦ АРГУУД

Та нөхцөл байдлыг өөрчлөх гэж байгаа бол юун түрүүн өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэнэ. Та өдөр бүр ер нэхсэн бичиг ирэх байх гэж айгаад байвал тийм бичиг л ирээд байх аж. Түүний оронд мөнгө гуйвуулсан чек хүсвэл мөнгө л ирээд байна хэмээн баталж байна. Мөн хүн гэнэт уурлан бухимдах нь байдаг зүйл. Үүнийг хэн ч гайхдаггүй. Тэгвэл та ямарч шалтгаангүй байсан ч бүх юманд баярлаж талархаж байх ёстой юм байна. Таны талархлын энэ давтамж бүх ертөнцийн баяр хөөрийн давтамжтай нэгдэж таны амьдрал баяр хөөрөөр дүүрэн байх ажээ. Аливаа хүссэн гуйсан зүйлээ хурдан бүтээхийн тулд нүдэндээ амилуулан харж яг болит байлалд байгаа мэт дүрсэлж сурах нь хүсэл чинь биелэхэд тун их түлхэлт өгдөг аж. Та шинэ машин хүссэн бол яг ямар өнгөтэй машин дотор орж сууж байгаагаа, шинэ машины бүхээгний үнэр нь ямар байгааг, асаагаад хөдлөхөд хэрхэн зөөлхөн байгааг дүрслэи бодож байх нь захиалгыг түргэтгэдэг гэнэ. Мөн мөнгө авахын тулд мөнгө хүнд өгч сурах хэрэгтэй хэмээн заажээ. Би ямар тараагаад байх мөнгө төгрөгтэй ч хүн биш гэж бодоодохвол л та юу болохыг нэгэнт мэдсэн. Нөгөө ертөнцийн хууль чинь энэ нөхөр мөнгөтэй байх дургуй хүн юм гээд л крантаа хаачих нь байна ш дээ. Эрүүл мэндийн талаар уг номонд бичихдээ өвчин зовлонг биед барьж байдаг гол зүйл бол хүний сэтгэл санаа гэжээ. Өвчнийхээ тухай хүн болгонд яриад л өдөр болгон түүнийг бөөцийлөөд байх юм бол огт өвчнөөс салахгүй аж. Хүний биеийн эд эс хоёр сараас хоёр жилийн дотор бүрэн шинэчлэгддэг гэдгийг шинжлэх ухаан тогтоожээ. Тэгвэл яагаад өвчин зовлон хүний биед урт удаан байж чаддаг вэ. Түрүүний өвчтэй эс байхгүй болоод шинэ эд эс ургачихаад байхад шүү дээ. Үүнийг зөвхөн хүний ухаан санаа л барьж хадгалж байдаг гэжээ. Эцэст нь, хэлэхэд юуг сөрнө тэр улам зөрчилдөнө хэмээн сургасан байна. Энэ нь мөнөөх ертөнцийн таталцлын хуультай л холбоотой сургаал аж. Жишээлбэл хотын утаа хэмээн хүн болгон шагширдаг. Энэ нь хүн болгоны сөрөг энерги утаан дээр төвлөрч байгаа хэрэг аж. Түүнийг тоохоо боливол харин энэ утаа багасч магадгүй юм бичсэн байх юм. Мөн хамгийн их эсэргүүцэлтэй тулгардаг улс төрч л сонгуульд ялдаг гэсэн нь тохуутай ч үнэн үг л дээ.