Гоё машинтай мөнгөтэй залуу сайхан байна уу?

1 month ago admin 0

Байгаа юмандаа сэтгэл хангалуун байх шиг сайхан юм хаана байна? Чи найз залуутай тэгчээд миний залуу ийм байсан бол ч гэж хүсэх эрх чамд байхгүй хэрэлдээд ядаргаатай байна уу? Тэгвэл хэрэлдэх ч хүнгүй хэрэлдээд ч болов хамт байхыг хүсдэг хүмүүс зөндөө байна! Гоё машинтай залуус сайхан санагдаж байна уу? Чи сайн боддоо чи машинтай нь харицах гээд байна уу? Хүнтэй нь харицах гээд байна уу? Мөнгөтэй залуу сайхан байна уу? Элдэв үнэтэй газар хоол идэж зугаалж тэнэх? амтлагчаар бордсон хоол биш хор идээд хөдөлмөрлөсөн зүйлгүй дэмий сэлгүүцэх сайхан гэж үү? Чамд хар цаасаар бүхнийг чинь бэлэнчилж өгөөд юу ч суралцаж мэдэж чадахгүй өрөвдөлтэй хүний гар харж байх сайхан гэж үү?
Бэлэн зүйлийг хэнч ашиглаж чадна ш дээ!
Харин хамтдаа шүдээ зуугаад хэцүү бэрхийг давж туулах амьдралын ухааныг хүн бүр чадаад байхгүй…
Илүүд суралц гэж оюун ухаант хүн болсон, хэрвээ суралцах зүйлгүй бэлэн хоол эд зүйлс горьдвол ухаан санаа нь тэлдэггүй zoo park-н торон дахь амьтанаас ялгаагүй…
Чиний төлөө үрж байгаа нь биш
Чиний төлөө олж байгаа нь чамд илүү хэрэг болно, яг л цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэгсийг чамд өдөр болгон зулгааж өгсөөр нэг л өдөр дууснашд харин цэцэрлэгт хүрээлэндээ илүү цэцэг тарьж чамтай хамт очиж хажууд нь болздог бол амьдрал чинь дэндүү чамин болох болно.
Хүссэн хүсээгүй эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг л юм…
тэднийг бүү бас чиний зүгээр л нэг бодохоос өөр хийж чадахгүй хүслийг чинь өөрийнхөө дотор бүхэл бүтэн ертөнц болгоцон явж байдаг юм эрчүүд гэдэг… А.Хишигдалай