Ажиллаж, амьдрахад хамгийн тохиромжтой 10 улс

8 months ago admin 0

Эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг зэргээс шалтгаалан ядуу буурай орны ард иргэд, ажлын нөхцөл сайтай, цалин өндөртэй улс орнуудыг ихээр зорих болсон. Үүний шалтгаан нь маш энгийн. Тэд ердөө л үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөж, өдрийн хэрэглээгээ хангахуйц боломжийн цалинтай ажил хайж, ийнхүү цагаачилдаг. Иймээс ч та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн ард иргэд хамгийн ихээр зорин очдог, ажиллаж, амьдрахад маш тохиромжтой 10 улсыг танилцуулъя.

Ажиллаж, амьдрахад хамгийн тохиромжтой 10 улс
10Хонконг

БНХАУ-ын харьяа, тусгай захиргааны бүс хэмээгддэг Хонконгд өдгөө 7 сая гаруй иргэд амьдарч байна. Сүүлийн үед үйлдвэрлэл, худалдаа ихээр хөгжиж, бизнес эрхлэгчид ч мөн тус орныг голчлон сонгох хандлагатай байгаа юм. Мөн ажилчдын сарын дундаж цалин нь 1,780 доллар байдаг төдийгүй ажлын байрны олдоц арвинтай байдаг аж.

Хонконг
9Австрали

Цөөхөн иргэдтэйн дээр нийгмийн халамж сайн байдаг ажээ. Тааламжтай цаг агаартай бөгөөд хоолны соёлоороо дэлхийд гайхагддаг. Түүнчлэн гадаад оюутныхаа тоогоор дэлхийд 3-т бичигддэг төдийгүй өртөг багатай, амар тайван улсын нэгт зүй ёсоор тооцогддог.

Австрали
8Филиппин

Сүүлийн үед манай залуус Филиппин рүү хэлний бэлтгэлийн зорилгоор болон боловсролоо дээшлүүлэхээр зорих болсон. Боловсролын систем нь маш сайн бөгөөд эдийн засгийн хувьд хүчирхэг улс билээ. Өртөг багатайн дээр гэмт хэргийн гаралт ч мөн харьцангуй бага учраас тус улсыг зорин ирэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.

Филиппин
7Испани

Аялал жуулчлалын өлгий болсон тус улс нь гайхалтай уран барилга, амттай сайхан дарс, уянгалаг тансаг хөгжмөөрөө дэлхий дахинаа гайхагддаг билээ. Үүнээс гадна тус улсад ажлын байр хангалттай, цалин хөлс нь ч боломжийн аж. Иймд Испанийг зорих хүмүүсийн тоо эрс ихэссэн юм. Мөн Европын улс орнуудын иргэд Испани улс руу визгүй зорчдог тул эдийн засгийн эргэлт сайтай байдаг гэнэ.

Испани
6Сингапур

Дэлхийд томоохонд тооцогдох зах зээлтэй Сингапур улс хүн ам цөөнөөс гадна, ашиг орлого сайтай аж. Худалдаа, үйлдвэрлэл ихээр хөгжсөн бөгөөд ажлын байр, цалин хангамж ихтэй учраас цагаачид ихтэй газдуудын нэгт зүй ёсоор ордог байна. Иргэдийн сарын дундаж цалин нь 3,600 доллар байдаг төдийгүй боловсролын систем, хүүхдийн халамж ч өндөртэй. Үүнээс гадна нийтийн тээврийн хэрэгслийн үнэ нь ч боломжийн хямд өртөгтэй байна.

Сингапур
5АНУ

Хэдийгээр зарим муждаа гэмт хэрэг ихтэй гэгддэг ч ажиллаж, амьдрахад хамгийн таатай улсуудын жагсаалтад багтаж чаджээ. Тус улсад ажлын байр ихтэйгээс гадна, цалин хөлс нь хангалттай. Тиймээс гадны цагаачид, тус улсыг ихээр зорин ирдэг юм.

АНУ
4Швейцарь

Тус улсын эдийн засгийг хөдөлгөх гол хүч нь олон улсын худалдаа, хүнд болон хөнгөн аж үйлдвэр, мэдээж хамгийн найдвартай гэгддэг банкны салбар зэрэг юм. Мөн эрүүл мэндийн халамж сайтай бөгөөд цалин хөлс ч өндөртэй. Мэдээж цалин нь өндөр учраас түүнийгээ дагаад ард иргэд нь ч хэрэглээндээ төдийлөн санаа зовдоггүй байна.

Швейцарь
3Мексик

Мексикт амьжиргааны өртөг бага учраас дэлхийн бусад орноос зорин ирэгсдийн цуваа тасардаггүй. Тус улсын зарим бүсийг аюултай гэж тооцдог хэдий ч ихэнх нутагт амар жимэр амьдрах боломжтой. Мөн дэлхийн хамгийн бага татвартай улс гэж нэрлэгддэг төдийгүй эрүүл мэндийн үйлчилгээ нь ч чанартай, хямд аж.

Мексик
2Люксембург

Тус улсын хүн амын 40 орчим хувийг цагаач иргэд бүрдүүлдэг. Учир нь эндэхийн цалин, хангамж сайн, түүнчлэн дэлхийн хамгийн баян иргэдтэй улсаар нэрлэгддэг. Гадны оршин суугчдад ажлын байр олох нь тийм ч том асуудал биш бөгөөд амар жимэр, үзэсгэлэнтэй тайван улс тул хүмүүс цаашид тогтвортой амьдрахаар шийддэг гэнэ шүү.

Люксембург
1Эквадор

Экводорын иргэд маш найрсаг, тусархаг тул цагаачдад ээлтэй, дасан зохицоход хялбар улсаар нэрлэгддэг байна. Ажлын байр элбэгээс гадна, цалин хөлс нь ч тун боломжийн. Хамгийн гол нь гэмт хэргийн гаралт багатай учраас цагаачлагчдын ихэнх нь Эквадор улсад үлдэн, суурьших хүсэлтэй байдаг гэнэ.