БУГУЙНЫХАА ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛООД ЯМАР ХООЛНЫ ДЭГЛЭМЭЭР ТӨГС БИЕ ГАЛБИРТАЙ БОЛОХОО МЭДЭЖ АВААРАЙ

6 months ago admin 0

Хүний бие галбирын ангиллыг тодорхойлохын тулд ихэвчлэн Уильям Шелдоны системийг ашигладаг. Уг системийн дагуу эктоморф, эндоморф болон мезоморф төрлийн галбир байна гэж үзнэ, үүнд бэлтгэл сургуулилт болон хоолны дэглэм нөлөөлнө. Тухайн хүнийг ямар төрөлд хамаарагдахыг гаднаас нь хараад тодорхойлж болно. Өөрийн бие галбираас шалтгаалж хэрхэн хооллохыг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ. Мөн бэлтгэл сургуулилт ч чухал болохыг мартаж болохгүй. Өөрийн бие галбирын төрлийг хэрхэн тодорхойлох вэ?

Бугуйгаа хэмжинэ: бугуйн тойрог 15-17,5 см бол та эктоморф, 17,5-20 см бол мезоморф, 20 см-ээс дээш бол эндоморф төрлийн бие галбиртай гэж үзнэ. Эктоморф

Шаардлагатай зүйл: булчингийн масс нэмж биеийн хөгжлийг сайжруулах Хэрхэн бэлтгэх вэ: өдөр өнжөөд сплит-системээр, нэг удаагийн бэлтгэлээр 1-2 төрлийн булчинг ажиллуулах, заавал бие халаана. Хэрхэн хооллох вэ: 1 кг жинд өдөрт 8 г нүүрс-ус, 4,3 г уураг, 1 г тос заавал иднэ. Өдөрт дунд хэмжээгээр 6 удаа хооллоно. Хоолонд будаа, овьёос, гоймон, шош, ногоо, өөх багатай мах, загас, тослог багатай сүүн бүтээгдэхүүн. Амттанаас татгалзана. Мезоморф

Шаардлагатай зүйл: илүүдэл өөхийг хайлуулах, авхаалж самбааг сайжруулж биеийн галбирыг дэмжинэ. Хэрхэн бэлтгэх вэ: дасгалыг цогц болгож жингээ байнга хянана. Хэрхэн хооллох вэ: 1 кг жинд өдөрт 6 г нүүрс-ус, 4 г уураг, 1,2 г өөх тос заавал иднэ. Мах, загас, шош, уурагтай хоол түлхүү хэрэглэнэ. Гурилан бүтээгдэхүүн болон амттанаас татгалзана. Эндоморф

Шаардлагатай зүйл: бодисын солилцоог сайжруулах, илүүдэл өөхийг хайлуулах, биеийн хөгжлийг сайжруулах. Хэрхэн бэлтгэх вэ: дунд зэргийн жинтэй бол аэробик дасгалаар хичээллэнэ. Бодисын солилцоо идэвхижтэл дасгалыг үргэлжлүүлэн хийсээр байх юм. Хэрхэн хооллох вэ: 1 кг жинд 2,5 г нүүрс-ус, 3,5 г уураг болон 1,3 г тос шаардлагатай. Их биш хэмжээгээр өдөрт 4-5 удаа хооллоно. Өөх тосноос аль болох татгалзана (тос багатай загас, тахианы мах, өндөгний цагаан). Жимс болон өөр бусад төрлийн нүүрс-усыг өдрийн эхний хагасаас хойш иднэ. Дүгнэлт