ОРОЙ ҮДЭШ ГЭРЭЭС ХОГ ГАРГАДАГГҮЙН УЧИР

9 months ago admin 0

Орой үдэш хог гаргаж болдоггүй учир эртнээс уламжлагдан ирсэн эртний бид мухар сүсэг хэмээн нэрлэгддэг ёс заншил тэмдэгүүд амьдралд маань ямархуу үүрэг гүйцэтгэдэг талаар бодож үзсэн үү. Анх хүүхэд байхаас ахмад хүмүүс өвөө эмээ нар тэгж болохгүй ингэж болохгүй гэж сурган тэр нь аажмаар дадал болж дотроо мухар сүсэг гэж үздэг ч мөрдсөөр явдаг. Эдгээр ёс заншил нь хувь заяа түүний урьдчилан ирэх тэмдэгүүдийг тайлж чаддаг. Байгаль дэлхийтэйгээ илүү ойр байсан өвөг маань туршлага амьдралаас үүдэлтэй мөн зохих утга учир агуулдаг гэж үздэг. Эдгээрээс олон улс орон ард түмний дунд нийтлэг тархсан хогийг орой үдэш гаргаж болохгүй гэсэн нэгэн ёсыг тайлбарлажээ.Зарим ард түмэн хог орой гаргахад гэр бүлийн аз жаргалаа гаргана гэж цээрлэдэг. Мөн зарим нь эрт дээр үеэс гэр орны ажил төрлөө эрт дуусгаж оройдоо гэр бүлээрээ тав тухтай амарах ёстой байдаг гэдэгтэй холбон тайлбарладаг бол илүү далд ертөнцийн утгыг агуулсан шөнө бүр орон гэр гэр бүлийг хамгаалахаар бурхад бууж ирдэг тэд ариун сайхан орчинг сонгон саатдаг тул эрт гэр орноо цэвэрлэж хогоо эрт гаргасан байх ёстой байдаг гэсэн өөр нэгэн тайлбар байдаг. Ямартай ч эдгээр тайлбарууд бүгд гэр орноо эрт цэвэрлэж хог хаягдалаа хонуулахгүй үдшээс өмнө гаргах хэрэгтэйг сануулдаг бөгөөд энэ нь гэр орны ая тух эв эеийг хадгалахад нөлөөлдөг гэж үзсээр иржээ.