Цорын ганц эмэгтэйг үнэн сэтгэлээсээ хайрлаж чадах эрчүүдэд дурлалын тэнгэр хамгийн сайн хань заяадаг

2 months ago admin 0
Мэдээний зураг,

Эртний Грекийн нэгэн домогт өгүүлснээр  нэгэн цагт гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд өөрсдийн үнэ цэнээ хайхран хайрлаж, дурладаг болов. Хайр дурлалд тэмүүлсэн Кипр улсын хаан Пигмалион үзэсгэлэнт бүсгүйн эрэлд гарсан зөв эмэгтэйгээ олсонгүй. Учир нь түүний учирсан бүсгүйчүүд зарим нь адайр муухай ааштай, зарим нь амиа бодсон бэртэгчин үзэлтэй байжээ. Иймд тэрээр маш их сэтгэлээр унан гуниглав. Дахиад нэг ч эмэгтэй хүнтэй учрахгүй, тэр байтугай гэрлэхгүй хэмээн өөртөө андгай тангараг тавив гэнэ. Гэсэн ч гунихарсан сэтгэлээ тайтгаруулж, сэтгэлийн таашаал эдлэх гэж өөрийн ургуулан сэтгэлдээ бүтээсэн төгс төгөлдөр эмэгтэйг санан санан авьяас билгээ шавхан шаналсан сэтгэлээ аргадан гайхамшигтай нэгэн баримал өөрийн гараар бүтээжээ.

Хамгийн үнэтэй материал болох зааны ясан соёог ашиглан үгээр хэлж, үзгээр бичимгүй үзэсгэлэн төгөлдөр бүсгүйн хөшөөг урлалаа. Хэтэрхий сайхан харагдаж байсан болохоор хаан түүнд гар хүрч, хүсэмжилдэг боллоо. Түүнийгээ Галатеа гэж нэрлэн  хамгийн сайн чанарын гайхалтай сайхан хувцас өмсгөн, алт эрдэнийн чулууг хүзүү, гаранд нь зүүж өгчээ. Өөрийн бүтээсэн тэрхүү бүсгүйдээ залуу ухаангүй дурлаж орхилоо. Түүнийгээ бүхнээс илүү хайрлан тэврэн хэвтэх боловч харамсалтай амь орж хариу үйлдэл хийсэнгүй.

Нэгэн өдөр Хайрын Бурхан Венүсд зориулан тэмдэглэдэг баяр болоход Пигмалион маш үнэтэй өргөл өргөн, дурлалын бурханы өмнө өвдөг сөгдөн гуйж гэнэ. Яг л түүний хайрлан, хамгаалдаг барималтай нь ав адилхан бүсгүйтэй гэрлүүлж өгөөч гэж. Ийнхүү гуйсныхаа дараа гэртээ харин заншил ёсоор өөрийн чулуун бүсгүйгээ тэврээд үнслээ.

Гэтэл огтхон ч хөдөлдөггүй чулуун хөшөө хааныг хариу үнсэн, тэврэх нь тэр. Түүний бие энхрий зөөлөн, амьсгал нь ялдам энхрий байх аж.

Бурханд үнэн голоосоо итгэн гуйсан хааны хүслийг бурхан биелүүлсэн байжээ. Тэр хоёр олон хүүхэдтэй, өнөр өтгөн амьдарсан гэдэг.

Цорын ганц эмэгтэйг үнэн сэтгэлээсээ хайрлаж чадах эрчүүдэд дурлалын тэнгэр хамгийн сайн хань заяадаг гэж айлджээ.