Д.Гантулга: Солонгосын виз гаргуулах хүсэлтэй иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч тусална

8 months ago admin 0

сүүлийн үед Солонгос Улсыг зорих монголчуудын тоо ихсэж байгаа билээ. Улмаар Солонгос Улсын аяллын виз мэдүүлэх хүсэлтэй иргэд мэдээлэлгүйгээс болж, хувь хүмүүст хандан хохирох тохиолдол цөөнгүй гараад байгаа юм. Тэгвэл Солонгос Улсын аяллын С-3–н зэрэг бүхий л ангиллын визийн материал бүрдүүлэлтийн тухай зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна. Энэ талаар мэдээлэл тутмаг хүмүүст туслалцаа үзүүлэх зорилгоор ашгийн бус “Монгол Солонгосын зуучлалын гүүр” хэмээх ТББ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тус байгууллага нь өдгөө олон иргэнд тусалж визийг нь гаргаж өгсөн ба Солонгос Улс руу зуучилж өгсөн хүмүүстэйгээ эргэн холбоотой ажилладаг байна. “Монгол Солонгосын зуучлалын гүүр” ТББ-ын тэргүүн Д.Гантулгатай ярилцлаа.

– Танай байгууллага Солонгос Улс руу зорчих гэж байгаа хүмүүст визийн материал бүрдүүлэхэд нь тусалдаг гэсэн. Ямар төрлийн зөвлөгөө мэдээлэл өгдөг вэ?

– Сүүлийн үед манай иргэд Солонгос руу явах сонирхол их байгаа. Энэ үүднээс хүмүүст туслах зорилгоор манай төв байгуулагдсан. Манайх Солонгос руу аялах гэж байгаа хүмүүстээ зориулан виз хүсэх ангиллыг өөрт нь тохируулан тодорхойлж өгөх ба элчин сайдын яамнаас шаардаж буй материалын бүрдүүлэлтийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг. Мөн виз хүсэгчийн анкет бөглөх зөвхөн тухайн хүнд тохирсон аяллын маршрут гарган өргөдөл бичих, солонгост очих хаяггүй иргэдэд баталгаат буудал захиалж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж байна.

– Солонгос руу явах хүсэлтэй хүмүүс ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?

– Монголд ажилгүй хүмүүсийн тоо дийлэнх хувийг эзэлж байна. Тиймээс аялах гэж яваад ажилладаг хүмүүс ч бий. Аяллын визэд орох гэж байгаа хүмүүс орлогоо нотолсон баримт бичгийг бүрдүүлэх ёстой байдаг. Энэ тухай материал бүрдүүлэхэд хүмүүст асуудал үүсдэг. Гадуур хуурамч бичиг баримт бүрдүүлэх, үнэ төлбөртэй зөвлөгөө өгөх янз бүрийн асуудал гардаг. Манайх бол тухайн хүний ямар ажил хийдэг, үнэн бодит байдалд нийцүүлэн бичиг баримтыг нь бүрдүүлж өгдөг. Ажил хийдэг байлаа гэхэд нийгмийн даатгалын дэвтэр, ажлын газрын тодорхойлолт гэх мэт бичиг баримтаа бүрдүүлнэ. Эрхэлж буй ажлаасаа шалтгаалан малчных , хувиараа бизнес эрхлэгч, оюутан, компанийн захирал, тэтгэврийн болон грүппийн хүмүүсээс шаардагдах материал өөр хоорондоо ялгаатай байдаг.

– Виз хүсэлтийн хариу хэр удаж байж гардаг вэ?

– Тухайн иргэн материалаа бүрдүүлж өгснөөс хойш 21-23 хоногийн дараа визийн хариу гардаг. Ерөнхийдөө Солонгосын элчин сайдын яамнаас тавьсан шаардлагын дагуу материалыг бүрдүүлэх ба элчингийн ачааллаас хамаараад дээрх хугацаа 3-5 хоногоор хойшлогдох тохиолдол ч байдаг.

– Зарим нэг виз зуучлалын газар иргэдээс хэт их өндөр төлбөр авдаг, цаашлаад хуурч мэхлэх асуудал гардаг гэсэн. Танай байгууллагын хувьд?

– Улаанбаатар хотод байгаа виз зуучлалын газруудын үнэ ханшийг харьцуулахад манайх хамгийн хямд нь гэдгийг бардам хэлнэ. Энэ манай давуу тал бөгөөд төөрч будлисан иргэдийг зөв чиглүүлэн, үнэн зөв чанартай мэдээллийг үнэ төлбөргүй олгодог цөөн хэдэн газрын нэг бол манай байгууллага юм. Ер нь материал бүрдүүлэлтийн үнийг цаанаас нь тогтоосон зүйл байдаггүй. Зарим газрууд хэтэрхий өндөр үнэтэй байдаг. Мөн Солонгос руу зорчих хүсэлт гаргасан иргэнээс 200-300 мянган төгрөг авч материалыг нь бүрдүүлдэг газар ч бий. Улмаар хариу гарах эсэх нь ч тодорхойгүй байдалд ордог. Энэ мэт ашгийн төлөө явсан байгууллага олон бий.

– Танайхаас өөр виз зуучлалын газар хандаад бүтэлгүйтсэн гээд танайд ханддаг хүмүүс бий юу?

– Ерөнхийдөө иргэд хандах байгууллагаа сайн судалж очихгүй бол Улаанбаатар хотод солонгосын виз зуучлал нэрийн доорх чанаргүй, бүтээмжгүй зөвхөн ашиг хонжоо харсан олон байгууллага хувь хүмүүс байдаг. Иргэд ихэвчлэн шинээр нээгдсэн мэдлэг дутуу газруудыг нэршлэн энэ , тэр виз зуучлалын газарт хандаад бүтэлгүйтчихлээ. Танайд хандсан хүмүүсийн виз шуурхай гардаг гэсэн” гээд social- мэдээллээс гадна ам дамжсан яриа сонслоо гээд ирдэг хүмүүс олон бий. Тэдгээр хүмүүсийн виз яагаад гараагүйг судлаад үзэхээр аяллын зорилгоо зөв тодорхойлж чадалгүй дутуу дулимаг материал өгсөн болон солонгос хэлний бичгийн ямар ч мэдлэггүй, мэргэжлийн бус хүмүүсээр материалаа орчуулуулсан, ор үндэсгүй хуурамч материал бүрдүүлснээс байдаг. Хуурамч материал бүрдүүлж өгөөд виз нь гаралгүй хохирсон хүмүүс ч олон бий. Өмнө нь хүсэлт гаргаад элчингээс тодорхой шалтгаанаар материал буцаагдсан тохиолдолд дараагийн виз хүсэх хүртэл Солонгосын элчин сайдын яамнаас гурван сараар хүлээлгэн хойшлуулдаг. Тиймээс анхнаасаа материалуудаа зөв бүрдүүлэх шаардлагатай.

– Ямар тохиолдолд виз гардаггүй вэ?

– Гэр бүлгүй, ганц бие залуу, хүүхэдгүй эхнэр нөхөр хоёр хамт явах хүсэлтэд татгалзах хандлагатай байдаг. Эдгээр хүмүүсийг Солонгост очоод харлаж үлдэх магадлалтай гэж үздэг. Мөн санхүүгийн боломжийг нь хардаг ба иргэд өөрсдөө дээр дурдсанчлан хуурамч бичиг баримт бүрдүүлүүлэн виз хүсэх зэрэгт татгалзах магадлал өндөр.

– Ер нь ямар ажил хийдэг хүмүүс түлхүү Солонгос Улсыг зорьж байна?

– Виз хүсэж буй улирлаасаа шалтгаалан харилцан адилгүй байдаг. Ажилчин ангийн хүмүүс ээлжийн амралтаа тааруулан аялах сонирхолтой байх бол төрийн албан хаагчид тэр дундаа сургууль цэцэрлэгийн багш ажилчид хаврын улиралд виз мэхлүүлэх нь олонтой. Манай улсын төрийн албан хаагчид аяллын виз хүсэх нь элбэг. Тэдний визийн гарц ч сайн байдаг. Учир нь 10, 20 жил нийгмийн даатгал нь төлөгдсөн, улсын байгууллагад ажилладаг нь нөлөөлдөг.

– Танай байгууллагад иргэд рүү чиглэсэн урамшуулал бий юу.

Анх удаа явж байгаа хүмүүс буудлаа хэрхэн захиалах, хаагуур аялахаа мэдэхгүй байдаг. Энэ талаарх мэдээллийг манай төв өгөхөөс гадна, онгоцны тийзийг нь хөндөлттэй нөхцөлөөр захиалж өгдөг. Мөн Солонгост очоод хэрэглэх гар утасны сим карт буюу солонгос дугаарыг үнэгүй бэлэглэдэг. Энэ мэтчилэн маш олон урамшуулал бий. Манайх зуучлагдаж явсан хүмүүстэйгээ эргэх холбоотой ажилладаг. Манай ТББ-аар дамжуулан мэдээлэл авч виз нь гарсан хүмүүс дараа нь дахиад өөрсдөө ба танилын хүрээгээрээ эргэн ханддаг. Байнгын үйлчлүүлэгч болсон хүмүүс ч бий. Хоёр жилийн дотор 3-4 удаа Солонгос руу богино хугацааны виз хүсээд амжилттай байгаад нэг жилийн урт хугацааны визтэй болсон хүмүүс ч олон бий.

– Иргэдийн цаг завыг нэлээдгүй хэмнэсэн үйлчилгээг үзүүлдэг байх нь?

– Манай байгууллага нь иргэдийнхээ цаг завыг хэмнэн түргэн шуурхай найдвартай үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ олонд танигдсан газар бөгөөд аль болох иргэдийнхээ цагийг хэмнэж виз гарах талаас нь аль ажилладаг.

– Танайд өдөрт хэчнээн хүмүүс ханддаг вэ?

– Өдөрт 20-30 зөвлөгөө мэдээлэл материал бүрдүүлэлтээр хандаж, 4-5 хүний виз гардаг. Зарим хүмүүс мэдээлэл аваад буцна, зарим нь визнийхээ материалыг бүрдүүлүүлэх хүсэлт тавина.

– Ямар ямар төрлийн виз гаргадаг вэ?

– Виз маань дотроо богино хугацааны нэг удаагийн С-3-1, Энгийн Аялал зуучлал С-3-9, эмчилгээний аялал зуучлал С-3-3, Богино хугацааны бизнес аялал С-3-4 нэг удаагийн богино хугацааны С-4, суралцах С-2 , хэлний бэлтгэл С-4, гэр бүлийн гишүүний урилгаар зорчих F-1, оршин суух F-2, хамт зорчих F-,3 гэрлэлт цагаачлал F-6 гэж ангилагдаг бөгөөд манайх эдгээрээс С-3 төрлийн бүх визэд зуучилдаг.

Хаяг: 13-р хороолол автобусны буудлын баруун урд, Шанелл центр төвийн хоёр давхар 203 тоот

Утас: 80205626,94205626,9494562