Энэ бүсгүйн насыг тааж чадах уу?

8 months ago admin 0

Энэ бүсгүйн зургийг харсан хэн нь ч түүнийг оюутан гэж таах болов уу. Гэвч бодит амьдрал дээр Луре Хсү 42 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Дизайнер мэргэжилтэй тайвань бүсгүй залуу, сайхан төрхөөрөө олон дэмжигчидтэй болж, цахим ертөнцөд од болж байгаа гэнэ. Тэгвэл Хсү өөрийн нууцаа дэлгэжээ. Түүний арга энгийн бөгөөд ердөө л маш их ус ууж, ногоо иддэг гэнэ.

Интерьер дизайнер мэргэжилтэй Луре Тайванийн жүжигчин бүсгүй Шарон Хсүгийн төрсөн эгч юм. Энэ жил 35 настай Шарон 2015 онд өөрийн шоундаа төрсөн эгчээ урьснаар түүнийг олон нийтэд анх танилцуулсан юм. Тэр жилийнхээ наймдугаар сард Шарон эгчийнхээ 40 насны төрсөн өдрийн баяр хүргэсэн пост цахим хуудсандаа тавьсан аж. Нэртэй жүжигчний фанатууд эгчийнх нь насыг сонсоод гайхширч, цахим ертөнцөд дуулиан тарьж байв.

Луре Хсү өөрийнхөө залуу байгаа нууцыг цагаан хоолтой холбодог.

Мөн эмэгтэйчүүдэд өгсөн зөвөлгөөндөө өдөр бүр арьсаа чийгшүүлж байхыг сануулжээ. Өдөр бүр арьсаа чийгшүүлж байвал эрүүл, үрчлээгүй арьстай болох гэнэ. Түүнчлэн зун нарнаас хамгаалах арга хэмжээ авдаг аж.

Мөн өдөр бүр витамин с болон коллаген агуулагдсан витамин уудаг нь арьсыг нь үргэлж залуугаар нь байлгадаг гэнэ.