Хувь тавиланг хэлж өгдөг 5 арга

6 months ago admin 0

Тахиан төлгийн арга

Тахиагаар төлөг хийхийн тулд, төлөг үйлдүүлэхээр сонгосон тахианыхаа сарвуунуудыг тасдаж аван хурганы арьсанд боон тахиандаа залгиулна. Дараа нь цагаан толгойн үсэг бүхий хүрд хийж, үсэг бүрт харгалзах нэг, нэг үрийг(будаа) тавьж бэлдэнэ. Ингээд төлөгч тахиагаа хүрдэн дээрээ тавьж түүний идсэн үр бүрийн харгалзах үсгийг тэмдэглэж авснаар ирээдүйг зөгнөж хэлсэн үг эсвэл өгүүлбэр бүтээх хэлбэрээр хувь заяаг мэргэлдэг ажээ.
2
Муурын сарвуугаар

“Pawmistry: How to Read Your Cats Paws” номд бичсэнээр хүн төрөлхтөн муурынхаа сарвууг сайтар ажиглаж судалснаар муурынхаа ирээдүйг зөгнөж хэлэх боломжтой гэжээ. Сарвуу нь ямар хэлбэртэй, ямар хээтэй байгаагаар нь муурынхаа дотоод ертөнцийг таньж мэдэхийн сацуу уг гарал, ужиг эмгэгтэй эсэх талаарх бүхнийг дэлгээтэй ном шиг харж болох юм байна.
3
Хөхний толгойгоор

Хувь тавиланг хэлж өгдөг хачирхалтай аргуудын нэг бол хөхний толгой, хөхний толгойн хүрээ, хэлбэр, мөн өнгөөр шинжих Япон арга юм. Тэрээр “Become Happy: Areola Fortune – Telling” номоо сурталчлах зорилгоор хөхний толгой хэлбэртэй малгай өмсөж олны өмнө гарсан нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татсан байдаг. Тэр “зэрлэг алим шиг хэлбэртэй хөхний толгой нь ухаалаг, аз жаргалтай хүмүүсийг хэлдэг бол жигнэмэг шиг өнгөтэй хөхний толгой нь үнэнч шударга, яриа хөөрөөтэй хүнийг хэлдэг” хэмээжээ.
4
Ялгадсаар

Хүн ба амьтны ялгадсаар ирээдүйг нь зөгнөн хэлэх энэхүү хачирхалтай арга нь эртний Египетээс гаралтай бөгөөд арга барилын хувьд харилцан адилгүй хөгжиж иржээ. Өтгөнөөр зөгнөх чадвартай өнөө цагийн хамгийн алдартай хүн бол С.С.Сингх юм. Сингхийн хэлснээр өтгөний үнэр хурц байх тусам энэ төлөг нь үнэнд хамгийн ойр байх бөгөөд навчин тамхи шиг хэлбэртэй байвал эрх мэдэл, урт насыг бэлгэддэг гэсэн юм.
5
Таван цулаар

Эртний Ромчуудын дунд түгээмэл хэрэглэгддэг байсан энэ төлөг бол үнэн хэрэгтээ Италийн газар нутагт амьдарч байсан Этруск хүмүүсийн бий болгосон хувь тавиланг зөгнөн хэлдэг төлөг гэнэ. Энэ бол амьтны дотор гэдэс тэр дундаа элгээр мэргэлж хувь тавиланг хэлдэг төлөг бөгөөд энэ аргаар гаргууд зөгнөдөг эртний Этруск хүнийг Спуринна гэдэг байжээ.