Монголчууд 60 улсад визгүй зорчих эрхтэй

2 months ago admin 0

Дэлхийн хамгийн олон орноор визгүй зорчих эрхтэй улсаар Швед, Герман тодорчээ. Энэ улсын иргэншилтэй бол та 158 орноор ямар нэг бичиг баримтын шаардлагагүй аялах боломжтой юм. Харин Сири болон Сомалиагийн иргэд ердөө 31 орноор визгүй зорчих боломжтой аж.

Нийт 193 улс энэ жагсаалтад орсноос Монгол улс 60 улсад визгүй зорчих боломжтойгоор Арменийн хамт 66-д бичигдэж байгаа бол манай улсад төлбөргүй зорчих боломжтой 72 улс байдаг ба энэ үзүүлэлтээр Сербийн хамт 60 дугаарт жагсаж байна.

Дэлхийн хамгийн олон орноор визгүй зорчих орнууд

Улс Визгүй зорчих орнууд

Герман 158
Швед 158
Финланд 157
Франц 157
Швейцарь 157
Испан 157
Англи 157
Дани 156
Итали 156
Сонирхуулахад, АНУ-ын иргэд 155 орноор визгүй зорчих боломжтойгоор тус жагсаалтад 13 улсын дараа орж байна. Гэхдээ эдгээр визгүй зорчих боломжууд улс улсаасаа шалтгаалан хугацааны хувьд өөр байдаг. Тодруулбал, Германы иргэн Перу улсад зургаан сар визгүй аялах эрхтэй бол Тайланд руу 30 хоног л байх эрхтэй гэнэ.

Тэгвэл Шведийн иргэд Вьетнам руу визгүй зорчих боломжтой ч АНУ, Германы иргэншилтэй бол тус улсад нэвтрэхийн тулд заавал виз авдаг. Вьетнамд 21 улс л визгүй зорчих боломжтой юм.

Харин Герман, Шведийн иргэд БНХАУ, Австралийн хил давахын тулд виз авах ёстой. Харин Хятад руу бид визгүй зорчдог ердөө 11 улсын нэг нь аж. Энэ жагсаалтад Фижи, Эквадор, Япон зэрэг орон багтдаг.