Хиймэл хөхөөрөө од болохыг хүссэн мисс

2 months ago admin 0

 

Нэгэн цагт Монголын сайхан бүсгүйгээр тодорч эх орноо төлөөлөн Дэлхийн Миссд өрсөлдөж явсан Мисс Сэлэнгэ этгээд үйлдлүүдээрээ олны анхаарлыг татах болсон.

“Монгол бол жижигхэн тосгон” хэмээж олны бухимдлыг төрүүлээд авсан түүний зураг насанд хүрэгчдийн сайтад тавигдаж шуугиан тариад авсан үе ч бий. Гоо сайхны мэс засалд орж төрөл арилжсан тэрээр сүүлийн үед элдэв бичлэг, зураг хийж цахим хуудсандаа оруулах болов.

Хагтай үс, эв хавгүй нүүр будалт хийж буйгаа үзүүлсэн түүний видео сошиалчдын хараанаас мултарсангүй. Тэрээр саяхан Сингапур улсад зураг авалтад орчихоод ирсэн бөгөөд тус үеэр авахуулсан зургуудаа дэлгэж эхэллээ. Сайхан бие хаа, төгс өөрчлөгдсөн бие галбираа тэрээр ийнхүү гайхуулжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Сондор

Эх сурвалж : ZONE.MN