Жолигийн гадаад төрх фенүүдээ “айлгав”

1 month ago admin 0

Анжелина Жоли нэг хэсэг овоо мариалан өнгө засч байсан боловч ахин турчихсан бололтой. Алдарт жүжигчин бүсгүйн хоёр хөл яг л хоёр саваа мод мэт харагдаж байна.

 

 

Анжелина Америкийн найруулагчдын Гильдийн уулзалтыг тарж яваад папараццичдын дуранд өртжээ. Хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд Жоли зогсоод хүмүүст гарын үсгээ тараах аж.

Уулзалтад зориулж Жоли свитер захтай богино хар даашинз, шовх өндөр өсгийт өмсөн, нарны хамгаалалтын хар шил зүүж, үсээ хойноо боожээ.

Цагийн сайханд бол иймэрхүү хувцаслалт Жолиг улам секси харагдуулахаар байсан хэдий ч одоо бол харин эсрэгээрээ эргэсэн мэт. Од бүсгүй машид тураалтай харагдах аж. Богино даашинз жүжигчин бүсгүйн хэт тураалыг улам ч тодруулчихаж.

“Бурхан минь, түүний өвдөг яг л хурц үзүүртэй мэт шөвийчихөж”, “Жоли ахиад өвдчихөө юу?”, “Түүний хөл нь яачихаа вэ, яг л яс арьс” гэх мэт сэтгэгдлүүдийг шүтэн бишрэгчид нь Инстаграм дахь зургууд доор нь бичсэн байна.