Бөөрөө өвтгөхгүйн тулд толгойгоо чанх хойш нь харуулж унтах ёстой

6 months ago admin 0

Би дөрвөн жилийн өмнө бөөрөө өвтгөхгүйн тулд толгойгоо чанх хойш харуулж унтаж байх ёстой гэдэг зөвлөгөөг “Монгол домчийн судар” бүтээгчээс сонсоод тэр даруйдаа л урагшаа харсан орныхоо толгойг хойш нь харуулж тавьж байсан юм. Тэрнээс хойш бөөр айхтар өвдсөнгүй, урьд нь жилдээ нэг удаа эмнэлэгт хэвтдэг байсан хүн чинь бөөрний эм ч уухаа больсон.

Бараг хоёр жилийн өмнө охиныхоо ангийн хүүхдийн ээж, хөрштэйгөө таарсан чинь байдгаараа эвхэрчихсэн, “бөөр өвдөөд” гээд явж байхаар нь орныхоо толгойг хойш нь харуулж унтаж байх зөвлөгөөгөө өгөв. Өнөөдөр харин таараад бөөр нь яаж байгааг асуув. Тэгсэн харин “хэлсэн даруйд чинь л гэрийнхээ бүх орны толгойг хойд зүг рүү харуулаад, бүгд хойшоо харж унтдаг болсон. Бөөр айхтар өвдөхөө больсон шүү” гэж хэлэв.

Хойшоо толгойгоо харуулж унтах нь яагаад сайн бэ гэхээр бөөр өөрөө соронзон хэмээр идэвхижиж ажилладаг эрхтэн гэнэ. Тиймээс дэлхийн соронзон урсгалын дагуу хэвтэхээр бөөрний хэмийн эргэлт зөв байдаг юм байна. Харин сөрөөд хэвтчихээр буруу тийшээ эргэсээр байгаад өвчин олдог гэнэ. За тэгээд хэрэгтэй хүмүүст нь хэрэг болох болов уу гэж үүнийг бичлээ. Архаг хууч өвчнийг эдгээгээд сүйд болохгүй юм гэхэд элдэвлээд дордуулаад хаячих арга яав ч биш учраас туршаад үзэхэд гэмгүй биз.

Би ч ингэж л бодож хэрэглэсэн, алдаагүй, харин ч хожсон.

Маяа Цэдэн