О.Оюунцэцэг мэс засал хийлгээгүй үеийн зурагаа дэлгэлээ

2 months ago admin 0

Австрали улсын нэр хүндтэй компанид PR менежер хийхийн хажуугаар өөрийн “OOGII” брэндийг гаргаж дэлхийн өнцөг булан бүрт салбараа нээх мөрөөдлөө биелүүлж яваа чадварлаг эмэгтэй бол О.Оюунцэцэг. Бага насныхаа гунигт түүхийг фэйсбүүк хуудаснаа оруулж явсан тэрээр мөн орчин үеийн тоног төхөөрөмжтэй хүүхдийн эмнэлэгтэй болох хүсэлтэй явдаг тухайгаа олонд хуваалцаж байсан.

Биедээ мэс хүргэж гоо сайхны хагалгаанд орж улам үзэсгэлэн гоо болсон түүнийг хүмүүс одоо байгаа төрхөөр нь хүлээж авах нь бий. Хөх хийлгэснээ хэнээс ч нуулгүй хэлж байсан тэрээр өөрийн цахим хуудаснаа мэс засал хийлгэхээс өмнөх үедээ авахуулсан нандин зургуудаа дэлгэжээ.

 

 

Мэс засал хийлгэхээсээ өмнө ч гэсэн харц булаам сайхан байсан түүний өмнөх төрхтэй хамтдаа танилцацгаая.

Ж.Сондор

Эх сурвалж

ZONE.MN