Нүүр, хүзүүний арьсыг коллагенаар тэтгэх залуужуулах маск

8 months ago admin 0

Залуу насыг чимдэг гол зүйл бол арьс, тэр дундаа нүүрний арьс. Тэгвэл нүүрний арьсны эс бүрийг тэтгэдэг үйлчилгээтэй маск бас байна. Үр дүнд нь мэдээж жижиг үрчлээсүүд арилаад зогсохгүй арьс уян хатан, булбарай зөөлөн болдог байна.

Үрчлээнээс сэргийлэх уг желатинтай маск нь арьсны доод давхаргыг коллагенаар хангаж, арьсны эпидермисийг өөгүй болгож, гадаргууг нь жигд болгодог.

Маск бэлтгэхэд дараах зүйлүүд хэрэг болно:

-1 амны халбага желатин

-5 амны халбага сүү

-10 дусал А аминдэм

-10 дусал Е аминдэм

-1 ширхэг өндөгний шар

-1 цайны халбага оливын буюу чидун жимсний тос

1.Сүүгээ үл ялиг бүлээтгээд желатинаа нэмж сайтар хутгаад желатинаа сүүндээ 30 минут хэртэй дэвтээнэ.

2.Ингээд дээр нь үлдсэн орцууд болох өндөгний шар, аминдэмүүд, оливын тосоо нэмж хутган усанд баннд холимогоо бүлээн болтол байлгана.

3.Сайтар цэвэрлэсэн нүүрний арьсандаа маскаа түрхэж 30 минут болно. Дараа нь хүйтэн усаар угаана.

Желатинтай маскны үр дүнг нэгэн хэрэглэгч хэрэглэж туршаад ам сайтай байсан аж. Мөн дээрх маскийг хэрэглэхийн зэрэгцээ арьсны хуучин, үхэжсэн эд эсийг гуужуулах зорилгоор мөн пилинг үйлчилгээтэй маскийг 7 хоногт 1 удаа хэрэглэхийг зөвлөсөн байна. Ингэснээр дээр желатинтай маскны үйлчилгээ улам үр дүнгээ өгч, арьсанд сайнаар нөлөөлдөг гэнэ.

Харин арьсыг гуужуулах буюу пилинг үйлчилгээтэй маскийг гадил жимсээр бэлтгэвэл гайхалтай үр дүнтэй бөгөөд дурын ямар ч төрлийн арьсанд тохирдог гэдгээрээ онцгой юм. Уг маскийг бэлтгэхийн тулд гадил жимсийг шууд нухашлаад дээр нь мөн нухсан киви нэмж нүүр болон хүзүүндээ түрхэнэ.

Хэрвээ желатиныг өргөст хэмхийн шүүстэй хольж хэрэглэвэл арьсыг маш сайн татахаас гадна цайруулах нөлөөтэй.

Мөн хуурай арьсанд зориулсан жор байна. 1 амны халбага желатиныг бүлээн усанд хийж дээр нь бага зэрэг цөцгий нэмэн хутгаад нүүрэндээ түрхэн 20 минут байлгаад угаана.

Эх сурвалж: www.fithacker.ru