Ханиалга дарах хоёрхон орцтой мөсөн чихэр

8 months ago admin 0

Хүйтний улирал эхэлсэн энэ үед ханиад томуу ихэсдэг. Ханиалгыг дарах мөсөн чихрийн ийм жор байна.

Орц: 250-300 гр зөгийн бал, 1 цайны халбага нунтаг цагаан гаа

Бэлтгэх арга:

1. Зөгийн балаа цагаан гаатай хольж, маш бага галаар, ойролцоогоор 1 цаг 30 минут чанаад хутгана.

2. Чанасан холимогоо хөргөөд жигд гадаргуутай зүйл дээр асгаж жижиг хэсэг болгон хуваах эсвэл чихрийн силиконон хэвэнд, мөн мөс хөлдөөгч саванд шууд хийж хэвлэнэ.

3. Хэвээ урьдчилан ургамлын тосоор тослосон байх шаардлагатай. Ингэснээр мөсөн чихэр хэвнээсээ хялбархан салдаг.

4. Мөн уг холимог руу цайны халбаганы хагас хэртэй нимбэгний шүүс нэмж болно.

5. Түүнчлэн мөсөн чихрээ иштэй хийсэн ч болдог. Өдөрт 3-4 ширхэгийг хэрэглэнэ. Ээжүүд маань өөрийнхөө гараар ямар ч будагч, нэмэлт бодисуудыг агуулаагүй байгалийн гаралтай эм хийгээд байж дээ.

Эх сурвалж: www.vkusnyatinki.ru