Хоёр өдөрт 5 кг жин хаях нууц жор

4 weeks ago admin 0

Яншуй бол ихэнх хүмүүсийн хэрэглэх дуртай амтлагч ногооны нэг бөгөөд улирлын чанартай хэрэглэснээр бие организмд дутагддаг.

Америкийн эмч Жон Р.Кристофер нь ургамлын гаралтай эм бэлдмэлийн шинжээч мэргэжилтэн юм. Тэрээр өвчтөнүүддээ бөөрний өвчтэй бол яншуй хэрэглэхийг зөвлөдөг. Яншуйг шээс задгайрах, бөөрний төрөл бүрийн өвчтэй тэмцэх шилдэг эм болгон хэрэглэхээс гадна яншуй нь хавдрын эсрэг үйлчилгээтэй гэж үздэг.

Яншуйны үндэс болон навчийг эм болгон ашигладаг. Яншуйгаар эмчилгээний цай бэлтгэн хэрэглэх олон жор байдаг бөгөөд энэхүү эмчилгээний цай нь илүүдэл жинтэй тэмцэж байгаа хүмүүст тустай гэнэ.

Тураах жор

Орц: 1 литр ус ба 5 амны халбага хэрчиж жижиглэсэн яншуй

Шинэхэн яншуйг сонгож аваад хэрчиж жижиглэнэ. Саванд литр ус хийж буцалгана. Усаа буцлангуут нь гал дээрээс авч усандаа яншуйгаа хийнэ. Ингээд ойролцоогоор 15-20 минут байлгаж хандлана.

Яншуйтай тураах цайг халуунаар нь болон хүйтнээр нь, хүссэн хэмжээгээрээ нимбэг эсвэл нимбэгний шүүс нэмэн ууна. Юм идэхээс 20 минутын өмнө, 250 мл-ээр ууж хэрэглэнэ.

Хоёр долоо хоногийн хэрэглээ нь нэг курс болох бөгөөд хэрэглээд сар завсарлана. Яншуйгаар турах үедээ аль болох спортоор хичээллэж, илчлэг багатай хүнс хэрэглэвэл бодож байснаас тань илүү үр дүнг өгдөг. Уг аргыг турах болон эмчилгээний зорилгоор хэрэглэх гэж байгаа бол эмчтэйгээ ярилцан зөвлөлдөөрэй.

Харин шээсний замын архаг өвчинтэй, аливаа өвчин нь хүндэрч сэдэрсэн, жирэмсэн хүмүүс хэрэглэхийг хориглоно.

Эх сурвалж: www.takprosto.cc

Орчуулсан: