Буруу угаалтаас шалтгаалан үүсэх түгээмэл 5 асуудал

9 months ago admin 0

хувцас угаах
Таны хувцас хурдан гандаад, муудаад, урагдаад байна уу? Хэрвээ тийм бол эзэгтэй та угаалга хийхдээ дараах түгээмэл 5 алдааг гаргаад байна. Бид дараах алдаануудаас болж хувцасны эдэлгээг хугацаанаас нь эрт муутгадаг байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн хувцсаа зөв угаацгаая.
1. Хувцасны оёдол дагтаршиж, хөврөх


хувцас дагтарших
Асуудал: Зөөлөн, том хээтэй нэхмэл материал бүхий ноосон цамц, малгай, ороолт зэрэг хувцас хэдэн угаалгын дараа зөөлөн чанараа алдаж, дагтаршиж, нэхмэлийн зай шигүү болж эхэлдэг. Улмаар зарим хэсгээсээ тасарч, хөвөрдөг.

Шийдэл: Ийм болсон хувцсыг засварлах боломж бараг л байхгүй. Хөврөхөөс нь өмнө тасарсан утсыг зангидан тогтоож хэсэг аргалж болно.

Урьдчилан сэргийлэлт: Нэгэнт асуудалтай болсон хувцсыг янзлахаас илүү урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв шийдэл юм. Урьдчилан сэргийлж чадсанаар та хайртай нэхмэл хувц

саа удаан хугацааны турш гоё хэвээр нь хадгалж чадна. Ингэхийн тулд хувцас зайлагчийг зөв хэрэглэх хэрэгтэй.

ХОЛБООТОЙ: Хувцас зайлагч ашиглах 5 шалтгаан

2. Цагаан хувцас гандах
хувцас гандах

Асуудал: Цагаан хувцас нь нарны туяа, орой унтахдаа өмсөх, гэртэ

э өмсөх зэрэг шалтгаануудаас болж ганддаг хэдий ч дийлэнх нь буруу угааснаас, буруу хадг

алснаас болж ганддаг.

Шийдэл: Гандсан хувцас цайруулагч ашиглан цайруулж болох хэдий ч энэ нь төдийлөн шинэ юм шиг цагаан болдоггүй. Тиймээс гандуулахаасаа өмнө урьдчилан сэргийлээрэй.

Урьдчилан сэргийлэлт: Цагаан хувцсаа үргэлж цагаанаар нь байлгахыг хүсвэл та заавал сайн чанарын цагаан хувцасны угаалгын нунтаг сонгон хэрэглээрэй. Үүнээс гадна маш их бохирдолтой цагаан хувцсыг угаахдаа шошго дээрх зааврын дагуу температурт угаах хэрэгтэй. Мөн угаалгын машинд угаах бол цөөн тоогоор угаалгын нунтгийн хэмжээг зөв тааруулан угаагаарай.

ХОЛБООТОЙ: Угаах хувцасныхаа хэмжээнд хэрхэн бодисоо зөв тохируулах вэ?

3. Толбо
хувцасны толбо

Асуудал: Толбо бол хувцасны хамгийн том дайсан тэр дундаа тос, бэх зэрэг толбо арилгахад маш хүнд байдаг. Үүнээс гадна цагаан хувцасны зах, ханцуйн толбо арилах бараг л боломжгүй байдаг.

Шийдэл: Толбо арилгах маш олон арга байдаг. Бид үүнээс заримыг нь танд нийтлэл болгон хүргэсэн. Толботой хувцсаа өмсөж чадахгүй, хаяж чадахгүй байхаар тэдгээр аргуудыг туршаад үзэхэд буруутахгүй байх.

Урьдчилан сэргийлэлт: Мэдээж толбоноос урьдчилан сэргийлнэ гэдэг хэцүү. Бид албаар хувцсаа толбо болгодоггүй шүү дээ. Тиймээс цагаан хувцсаа угаахдаа аль болох хувцас зайлагч хэрэглээрэй.

4. Сайхан үнэр үнэртэхгүй байх
хувцасны үнэр

Асуудал: Хэчнээн сайхан үнэртэй угаалгын нунтгаар угаасан ч хувцаснаас чинь сайхан үнэр үнэртэхгүй байна уу? Энэ нь бид хэт халуун усанд угаахаас шалтгаалдаг байна. Өөрөөр хэлбэл 60 хэмээс дээш халуун усанд угаахад угаалгын нунтгийн анхилуун үнэр шингээгч бодис үгүй болдог.

Шийдэл: Мэдээж хувцасны шошго дээр тэмдэглэсэн хэмийн усанд угаагаарай.

Урьдчилан сэргийлэх: Хувцасны бохирдол, усны хатуулаг, усны хэм зэргийг анхаарах хэрэгтэй. Мөн угаалгын машинаа тогтмол цэвэрлэж байгаарай.

5. Хувцас агших
хувцас агших

Асуудал: Цэвэр ноолууран болон ноолуурын орцтой хувцсаа агшааж, багадуулж байгаагүй хүн цөөхөн байдаг байх.

Шийдэл: Нэгэнт ийм болсон хувцсыг буцааж хэвийн хэмжээтэй болгоно гэдэг хэзээ ч бүтэшгүй. Энэ явдал бидэнд сургамж болоод л дуусдаг.

Урьдчилан сэргийлэх: Харин урьдчилан сэргийлэх бол 100% боломжтой юм. Ноолууран хувцсыг угаахдаа хэд хэдэн зүйлийг мэддэг байх хэрэгтэй. Үүнд угаах усны хэм бага байх, базаж, нухаж угаахгүй байх, мушгихгүй байх зэрэг орно.

Эрхэм хэрэглэгчиддээ зориулан “Анунгоо ХХК”-с бэлтгэн хүргэж буй “УГААЛГЫН ХӨТӨЧ” цахим гарын авлагыг доорх холбоосоор нэвтрэн татан аваарай. Энэхүү номонд танд хэрэгтэй угаалгын тэмдэглэгээний тайлбар болон онцгой арчилгаа шаардлагатай материал эдлэлийг цэвэрлэгээний заавар багтсан юм.