ТАНЫ ЭНЕРГИЙГ ЭВДДЭГ 5 ХҮЧИН ЗҮЙЛ

8 months ago admin 0

Хувцасны шүүгээ – зөвхөн өнгө төрх бус. Өөртөө итгэлтэй, амжилттай, таагүй байдлаас зугтаахад тусална. Хувцастай холбоотой олон сүсэг байдаг. Хүний хувцасны шүүгээ маш олон зүйлээс бүрдэнэ. Зарим нэг нь өөрт хэрэгтэй зүйлээ олохооргүй дүүрсэн байх нь бий, тэд алийг нь үлдээж, алийг нь хаяхаа ч мэдэхгүй. Өөртөө сөрөг энерги хуримтлуулахгүйн тулд хувцасны шүүгээгээ цэвэрлээрэй. Бусдын хувцас Бусдын хувцастай холбоотой маш их сүсэг байдаг. Хувцсанд эзнийх нь сэтгэл санаа, энерги шингэсэнтэй холбоотой. Тиймээс хувь тавилан нь тодорхой бус хүмүүсийн хувцсыг өмсөх огт хэрэггүй, шууд хая. Ингэснээр та өөрийн энерги, био талбайгаа хадгалж үлдэнэ. Бусдын хувцсыг өмссөн хүмүүст таагүй зүйл тохиолдох, магадгүй өвчин ч ирэхийг үгүйсгэхгүй. Өөд болсон хүний хувцас, эд зүйлс Мэргэч төлөгч нарын өгдөг ганц зөвлөгөө – өөд бологсдын хувцсыг бүгдийг шатаа. Өмссөн хүнд нь ямар ч баяр баясал, аз жаргал авчрахгүй. Эсрэгээрээ, хэрүүл уруул, ажилгүй болох, өвчин зовлон л авчирна. Гэр бүлийн үнэт зүйлсийн тухайд бол рашаанаар “ариутгаж” ном уншуулж хэрэглэнэ. Эд зүйлээс муу зүйл битгий хийгээрэй гэж гуйгаарай. Таагүй дурсамжийг санагдуулах эд зүйл Хүний амьдрал өгсөж, урууддаг. Хэрвээ та тодорхой нэг зүйл анзаарсан бол: жишээ нь, тодорхой нэг хувцас өмсөхөөр л танд таагүй зүйл тохиолдоод байна уу – тэгвэл үтэр түргэн тэр хувцаснаасаа сал. Өмсөж буй хувцас тухайн өдрийн сэтгэл санааг өөртөө шингээж авдаг бөгөөд дахин дахин тухайн үйл явдлыг давтагдуулах гээд байдаг гэж мэргэч, төлөгч нар үздэг байна. Өнгөрсөн үеэсээ салахыг хүсэж байгаа бол эргэж харалгүй гүүрийг шатаа, үүндээ бүү харамс. Та тэр өдөр өмсөж байсан даашинз, цамцыг хараад өөрийнхөө бүтэлгүйтлийг байнга санахыг хүсэхгүй биз дээ? Өөртөө таараагүй гутал Эрүүл мэнд хөлнөөс эхэлдэг гэж хятадууд үздэг, бүр тодруулж хэлбэл хөлийн улнаас. Эрүүл мэнд, залуу насаа хадгалж үлдэхийг хүсвэл зөв гутал өмсөж байгаарай. Хэмжээ, хэлбэр, өнгө – энэ бүгд чухал үүрэгтэй. Таалагдсан загварын гутлын араас гүйхийн оронд өөрийн хөлд эвтэйхэн гутал сонгосон нь хавьгүй дээр шүү. Өнгөний хослол Хэрвээ таны хувцасны шүүгээ цөөн тооны өнгөнөөс бүрддэг бол (хар, саарал, цагаан) өөр өнгө нэмэхийг зөвлөж байна. Өнгө болгон хүний амьдралд өөрийн гэсэн үүргийг гүйцэтгэдэг. Өдөр тутмын загвараасаа гарахаас бүү ай, өөрийгөө тод өнгөөр чимээрэй. Саарал өнгөнд умбаснаар өөрийгөө үл үзэгдэгч болгож байгаа хэрэг. Хувцасны сонголт – өөрийн мөрөөдөлдөө хүрэхэд маш ихээр нөлөөлөхөөс гадна эрүүл мэнд, эрч хүчийг дуудна. Өөрийн сэтгэлд таарахгүй байгаа хувцсыг битгий өмсөж байгаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/180571/ © XopoM News