Та үргэлж компьютерын ард суудаг бол, үүнийг заавал хийгээрэй

8 months ago admin 0

Бидний ихэнх нь ажлын 8 цагийг компьютерын ард сууж өнгөрүүлдэг. Мэдээж хийж буй ажилдаа дуртай эсэхээс шалтгаалаад цаг хурдан эсвэл удаан өнгөрнө. Гэхдээ аль ч тохиолдолд ажлын цаг дууссаны дараа бидний бие маш их ядарсан, нүд чилсэн байдаг. Тэгвэл үүнийг шийдэх хамгийн энгийн 5 аргыг танилцуулъя.

Та үргэлж компьютерын ард суудаг бол, үүнийг заавал хийгээрэй!
1Зөв суух

8 цагийн ихэнхийг нь сууж өнгөрүүлдэг учраас хамгийн эхэнд зөв сууж сурах хэрэгтэй. Ингэхдээ компьютерын дэлгэц болон гар (keyboard)-ыг зөв байрлуулах нь чухал ба та өөрөө ч мөн цэх суух ёстой. Дараах зурагт харуулсан байрлал нь таныг хөшиж, ядраахгүй байх хамгийн зөв байрлал юм.

Зөв суух
2Завсарлах

Урт хугацаагаар суун, ажлаа хийх нь нэг талаараа ажлын гүйцэтгэлийг хурдасгах ч нөгөөтээгүүр таны бүтээмжийн бууруулж байдаг. Тиймээс та тархиа түр ч болов зугаацуулж, сэргээх ямар нэгэн зүйл өдөрт 1-2 удаа хийж байх хэрэгтэй. Гэхдээ уг завсарлагаа 15-20 минут байх нь хамгийн тохиромжтой, учир нь үүнээс ихэдвэл анхаарлаа буцаж ажилдаа төвлөрүүлэхэд хэцүү байх болно.

Завсарлах
3Дасгал хийх

Заавал ажлын бус цагаар фитнесст хийдэг шиг хүч, тамир шаардсан дасгал байх хэрэггүй. 10-15 минут орчим үргэлжлэх булчин суллах сунгалтын дасгал эсвэл, мөр нурууны хөшөөг гаргах энгийн дасгалуудыг хийгээрэй. Ингэснээр цусны эргэлт тодорхой хэмжээгээр дээшилж, таны ажлын бүтээмж нэмэгдээд зогсохгүй төрөл бүрийн өвчин эмгэг үүсэх шалтгаануудаас сэргийлдэг.

Дасгал хийх
4Нүдээ амраа

Компьютерын ард удаан хугацаагаар суухад нүд хамгийн ихээр өвддөн. Түүнчлэн компьютерын дэлгэц буюу ойр байгаа зүйлийг харсаар байгаад нүдний булчин зөвхөн ойрын хараан дээрээ л тогдог бөгөөд ахин агших чадвараа бага багаар алдаж улмаар холын хараа муудах шалтгаан болдог. Иймээс тодорхой давтамжтайгаар нүдний дасгалуудыг хийх нь зөв юм. Дараах зураг жишээ болгон нэг дасгалыг үзүүллээ.

Нүдээ амраа
5Ус уу

Ажлын байранд байх олон тооны компьютер, процессор гэх зэрэг нь төрөл бүрийн хортой туяаг ялгаруулж байдаг бөгөөд энэ нь бидний биеийг ихээр хордуулдаг. Үүнээс сэргийлэх хамгийн энгийн арга нь тогтмол хэмжээгээр ус уух юм.