Пико Tаро загвар өмсөгч бүсгүйтэй гэрлэнэ

4 months ago admin 0

Японы энтертайнмент салбарт “Pen-Pineapple-Apple-Pen” гэх өвөрмөц дуугаар нэрд гарсан 44 настай Пико Tаро 15 насаар дүү бүсгүйтэй гэрлэхээр болжээ. Өнгөрсөн жил гаргасан PPAP дуу дэлхий дахиныг байлдан дагуулж богинохон хугацаанд нэр алдарт хүрсэн. Тэрээр 15 насаар дүү бүсгүй 29 настай Хитоми Ясуйтад гэрлэх санал тавьж зөвшөөрсөн гэх хариуг сонсжээ. Тэд 2013 онд урлагийн шугамаар танилцаж байжээ. Улмаар найзууд болж дотносож хуримаа хийхээр болсон байна.Пико Tарогийн “Pen-Pineapple-Apple-Pen” дуу нь Гиннесийн номонд хамгийн богино дуу төрлөөр бичигдсэн байна. Түүний сүйт бүсгүй Хитоми дотуур хувцасны загвар өмсөгч юм.