ДЭЭРЭЭС ӨГЧ БУЙ ХУВЬ ЗАЯАНЫ ДОХИО ТЭМДГИЙГ ҮРГЭЛЖ АНХААРЧ МЭДЭРЧ БАЙ

3 weeks ago admin 0

“Би ийм юм болно гэдгийг мэдээд байсан юм” гэж өөртөө хэлэх үе танд байдаг уу? Дээрээс танд тэмдэг, дохио зангаа илгээж байгааг үл анзаарвал хожим нь харамсах хэрэг болно. Ямар гээч дохио зангаа болох, түүнийг хэрхэн яаж тайлж унших вэ? Эмэгтэй хүний зөн совин гэдэг үгийн учир шалтгааныг чухалчилдаг эрчүүд ихэнхдээ тоглоом тохуу болгоод өнгөрөөдөг. Эмэгтэйчүүд хэдийгээр шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүй ч зөн совин хэзээ ч хуурахгүй гэдэгт, зүрх сэтгэлдээ итгэж найдаад сурчихсан. Хүний тархины боломж хязгаартай ч сансар огторгуйтай холбоотой зөн совинд хязгаар гэж үгүй. Бүх цаг үеийн олон эрдэмтэд зургаа дахь мэдрэхүйг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах гэж оролдсоор ирсэн. Зарим нэг нь дүрсэлж төсөөлөх чадварынхаа тусламжтайгаар үнэнийг тайлбарлаж байна гэж нэрлэж байхад өөр нэг хэсэг нь өнгөрсний туршлагаа далд ухамсрынхаа ачаар тааж байна ч гэдэг. Гэсэн хэдий ч аль ч тодорхойлолт ийм чухал биш. Хамгийн гол нь бидний зөн совин юу нь илүү дээр вэ гэдгийг үргэлж мэддэг явдал. Түүнээс гадна зөн совингийнхоо ачаар буруу алхам хийхээс зайлсхийж чаддаг. Хэрвээ тийм бол хүмүүс амьдралдаа яагаад ийм олон алдаа гаргадаг юм бэ? Яагаад гэвэл зөн совин бидний сонсоод дадсан ухаанд баримттайгаа эсрэглээд ороод ирдэг. Хэрвээ бид хувь заяаныхаа дохио зангааг ойшоож тоодог бол хүмүүс бидний амьдрал илүү амгалан тайван ,эвсэл зохицолтой, хүсэл мөрөөдөл илүү хурдан биелэх боломжтой.

ХУВЬ ЗАЯАНЫ САЙН, МУУ ТЭМДЭГ

Дээрээс бидэнд өгөгддөг дохио тэмдэг яг л замын хөдөлгөөний дүрэмтэй нэг адил: зөвшөөрсөн, бас хориглосон гэж хоёр хуваагддаг. Зөвшөөрсөн тэмдгүүд таныг зөв замаар явж байна, таны хүслийг Дээрээс дэмжиж байгааг харуулдаг. Заримдаа бүх юм хар аяндаа л болж бүтээд байдагийг анзаарсан биз. Жишээ нь: хөрш айлын эмэгтэй ажлын зартай сонин танайд мартаж, нөхөр чинь санаандгүй тэр сонин дээрх чиний мэргэжилтэй холбоотой хэсэг дээр кофе асгаж, тэр зарыг уншсан чи удтал бодсоны эцэст утасдаж, ярилцлагад орох болж, гэнэт санаандгүй тэр газрын захирал чамтай хамт сурч байсан танил байж таараад тун сонирхолтой, өндөр цалинтай, шинэ ажилд чи уригдаж орсон байна. Та энэ бүхнийг санаандгүй учрал гэж үзэх үү? Зүгээр Дээрээс энэ бүхнийг зохион тааруулж, эмэгтэй та тэр дохио тэмдгийг сонссон л байна. Танд ч мөн ийм учрал тохиож болно. Хориглох дохио тэмдэг бол гэрлэн дохион дээрх улаан гэрэл. Танд: “Боллоо! Зогс! Үүнийг бүү хий!” гэж хэлж сануулаад байна. Харин та сонсох ч үгүй, зөрүүд илжиг шиг л өөрийнхөө хоол уруу зүтгээд л байдаг. Үр дагавар нь бүтэлгүйтэл, өвчин эмгэг, мөнгөгүйтэж хоосрох гэх мэт сөрөг асуудлууд дагалдаж эхэлнэ. Хэргийн гол нь таны хүсэл хувь заяа хэмээх найрал хөгжмийн хуурмаг хөг ая. Жишээ нь: Нэгэн бүсгүй машин авахаар мөрөөдөж байтал худалдааны газраас таны эрж хайсан машин ирчихлээ гэж хэлжээ. Тэрээр мөнгө зээлэхээр гараад замд нь түрийвч нь урагдаж задгай мөнгөнүүд газарт цуварч унажээ. “Муу ёрын дохио” гэж тэр бодсон ч танил механик ятгаж, гялалзсан, хүчтэй, бараг шинэ машин авахгүй байж чадсангүй, машинаа худалдаж авчээ. Гэтэл тэр өдөр гутлынх нь өсгий хугарч, гар усаа гээжээ. Дээрээс тэр бүсгүйг алдаа гаргахаас сэрэмжилж бараг л хашхирсаны шинж. Ингээд тэр эмэгтэй насан туршдаа хуримтлуулсан мөнгөн дээрээ зээл нэмж авсан ч долоо хоногийн дараа тэр машин нь хулгайнх болохыг мэджээ. Ингээд тэрээр машин ч үгүй, мөнгө ч үгүй үлдсэн юм. Хэрвээ цагт нь энэ хүслээсээ татгалзсан бол огт өөр байж болох л байжээ.

ДЭЭРЭЭС ӨГЧ БУЙ ДОХИО ТЭМДГИЙГ ХЭРХЭН МЭДРЭХ ВЭ?

Зүүдэнд. Ямар нэг асуудлыг шийдэх гээд удтал зүтгэж оролдоод л байдаг. Гэтэл далд ухамсар хариуг бидэнд зүүдэнд “харуулдаг”. Энэ нь та хаашаа ч юм яараад л, гэтэл суух унаа олдохгүй байгаа зүүд байж болно. Эхний унаанд та амжихгүй, хоёр дахь нь таны өмнө хаалгаа хаагаад явчихдаг, гурав дахь нь хүн олонтой, та яагаад ч сууж чадахгүй байна. Энэ бол таныг буруу зүг үрүү яараад, суух ёсгүй унаандаа дайгдах гэж зүтгээд явааг ойлгуулах гэсэн тэмдэг юм. Дасгал сургуулилалтын сүүлээр таны ухаанд шинэ санаа, зөв шийдвэр, асуудлын хариу орж ирээд та гэнэт арван жилийн өмнөөс уулзаагүй найзтайгаа утсаар ярьмаар, эсвэл хуучин ажлынхаа дэргэд кафед хэсэгхэн суумаар санагдаж болно. Энэ бол хувь заяаны дохио болохоор дагаж мөрдөх хэрэгтэй.

Таны эргэн тойронд. Таны гарт санаандгүй таарах сонин, зар сурталчилгаа, нэг ижил цаг хугацаанд олон хүмүүсийн давтаж хэлээд байгаа үг, ярианд анхаарлаа хандуулаарай. Санаандгүй тохиол – гэдэг бидэнд ойлгомжгүй зүй тогтол. Дохио тэмдэг байдаг ч түүнийг хэт их дөвийлгөхгүйгээр сонсож л сурах хэрэгтэй. Хэрвээ ажилдаа явах замдаа хоёр удаа бүдэрсэн бол – ажилдаа явахгүйн дохио гэж ойлгож болохгүй. Та зүгээр л бүдэрсэн, магадгүй гутал чинь хөлд эвгүй байж болно.