Бөөрөнд тэжээл өгөх амтат ундаа

8 months ago admin 0

Бидний бие организмыг эрүүл байлгахад бөөр маш чухал үүрэгтэй эрхтэн. Бөөр нь өдөрт ойролцоогоор 200 кг цус шүүж, бидний идсэн хоол хүнсний хорыг гадагшлуулдаг. Түүнчлэн хүний биеийг хамгаалах үүрэгтэйгээс гадна илүүдэл ус болон биеэс гадаглах хорт бодисыг шүүж цэвэрлэдэг.

Олон төрлийн хортой хүчин зүйл болон дадал зуршлууд нь бөөр болон давсаг, шээсний замд сөргөөр нөлөөлдөг аж. Тэр дундаа дараах зүйлүүд бөөрний хамгийн хортой “дайсан” болдог.

-Амьтны гаралтай уураг болон хэт их хэмжээний уураг

-Давс

-Генийн өөрчлөлтөнд орсон бүтээгдэхүүнүүд

-Байгалийн гаралтай биш, хиймэл амтлагчууд

-Хийжүүлсэн ундаа, шүүс

-Сүүн бүтээгдэхүүнийг хэтрүүлэх хэрэглэх

-Согтууруулах ундаа

-Мансууруулах бодис болон эм бэлдмэл

-Кофеин

-Тамхи

Тэгвэл бөөрний хамгийн сайн найзуудыг дурдвал:

-Кали

-Магни

-Цэвэр ус

-Шинэхэн жимс, ногоо, амтлагч юм.

Бөөрний үйл ажиллагааг сайжруулахын тулд эхлээд биеэ хоргүйжүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд таныг эрүүлжүүлж, бөөрөнд тэжээл, амин дэмийг бэлэглэдэг ундааг бэлтгэж хэрэглээрэй.

Орц:

-1 ширхэг цэвэрлэсэн нимбэг

-1 ширхэг цэвэрлэсэн киви

-1 ширхэг гадил жимс

-1/2 багц хэрчсэн шинэхэн яншуй

-1 аяга цэвэршүүлж шүүсэн ус

Бэлтгэх арга:

Бүх орцуудаа хольж блендерт хийж хутгаад ундаа бэлэн болно.

Харин үйлчилгээг нь улам нэмэгдүүлэхийн тулд дахин хэд хэдэн шинэхэн орцуудыг нэмж болдог. Ингэснээр ундааны витаминлаг чанар нь улам ихэсдэг.

-1/2 цэвэрлэсэн авокадо

-Атга бууцай эсвэл байцаа

-1/4 аяга хушга

Бөөрөнд тэжээл өгөх уг ундааг өдөрт нэг удаа, өглөө юм идэхээс өмнө эсвэл юм идэж, уугаагүй буюу өлөн үедээ ууж хэрэглээрэй.

Эх сурвалж: www.kiehp.net.ua

Орчуулсан: