Биднийг сүйрүүлдэг 7 зуршил

5 months ago admin 0

Таны байнга хийгээд зуршил болчихсон зарим үйл хөдлөл, зүйлс амьдралыг тань бага багаар идэж, сүйрүүлж байгааг анзаардаг уу? Энэ бүхэн таны бодож байгаагаас ч аюултай гэдгийг юун түрүүнд яаравчлан сануулъя. Учир нь хүмүүс өөрийн амьдралдаа мэдрэмж болон итгэл үнэмшлээрээ хандаж чаддаггүй. Доорх мэдээллээс уншигч та бидний амьдралыг үгүй хийдэг чимээгүй тахлуудыг мэдэж аван, яг одооноос засч эхлээрэй.

Биднийг сүйрүүлдэг 7 зуршил
1Өөрийгөө өрөвдөх

Аливаа таагүй үйл явдлын дараа өөрийгөө ямар золгүй хувь тавилан, үйлийн үртэй болохоо бодон бодон, өрөвдөж сууна уу? Үнэндээ таны энэ бодол л амьдралыг маш ихээр доройтуулж байдаг юм. Яагаад гээч? Хүмүүс сүүлийн үед бодлын хүч хэмээн ярих дуртай болсон. Энэ нь ч үнэхээр үнэн байх магадлалтай. Та өөрийгөө дэмий өрөвдөж сууснаас, яагаад ийм байдалд орсноо, яавал энэ бүхнээс гарах боломжтойг эрэлхийлэх нь хавьгүй дээр шүү дээ… Тиймээс цаашид иймэрхүү сөрөг бодол, хандлагаас ангижирч, аль болох өөдрөг бодол тэмүүллээр амьдраарай.

Өөрийгөө өрөвдөх
2Хэт нарийлах

Хэт үрэлгэн эс бөгөөс хэтэрхий нарийлах зан тийм ч таатай үр дүнд хүргэхгүй. Хүн хэдий хэр амьдарна гэж өөрөөсөө харамлаж, нарийлах вэ дээ. Хэзээ үхэхээ мэдэхгүй учраас, өөрт олгогдсон цаг минут бүрт талархаж, харамсахгүй өнгөрүүлэх нь чухал. Тэглээ гээд хэрэгцээгүй зүйлд мөнгө урсгаж, үрэлгэн хандах нь цаашдын гэрэл гэгээтэй амьдралыг бүтээхэд маш том гай болно.

Хэт нарийлах
3Бүхнийг мөнгөөр шийдэх

Зарим хүмүүс амьдралд учирсан саад бэрхшээл, боломж бүрийг мөнгөтэй холбодог. Тэрчлэн бүхнийг мөнгөөр худалдаж авах мэт аашилсаар эцэст нь бүхнээ алдсан хүн цөөнгүй. Хэрвээ мөнгө үнэхээр л тийм хүчтэй юм бол баян хүмүүс яагаад өдрөөс өдөрт өвчин шаналлаа дийлэлгүй амиа алдсаар байна вэ? Учир нь мөнгө хүнд эд баялаг хайрлах ч хайр сэтгэл, аз жаргалыг өгдөггүй юм. Зүгээр л тэднийг бүтээхэд хэрэгтэй нэг хэрэгсэл төдий зүйл гэдгийг бүгд мэддэг ч, ойлгосон хүн нь цөөн байдаг.

Бүхнийг мөнгөөр шийдэх
4Хувийн зохион байгуулалт муутай

Өөртөө болон бусдын өмнө үүрэх үүрэг хариуцлагаа хугас цагийн нойр, бас бус зүйлсээр сольдог бол энэ үнэхээр тааламжгүй зангийн нэг юм. Хүмүүс үүнийг залхуу, хувийн зохион байгуулалт муутай, хариуцлагагүй гэхчилэн янз бүрээр л тайлбарладаг. Гэвч энэ бүгд ижилхэн л муу дагавартай. Тиймээс өөртөө болон бусдад өгсөн амлалтаа заавал биелүүлж, сэтгэл өндөр амьдраарай. “Нэр төртэй сайхан амьдар. Тэгсэн цагт та хоёр амьдарсан мэт сэтгэл ханамжтай байх болно” хэмээн Дээрхийн гэгээн, XIV Далай лам айлдсан байдаг.

Хувийн зохион байгуулалт муутай
5Хэт үрэлгэн зан

Хэт үрэлгэн зан нь мэдээж санхүүгийн хувьд өсөн дэвжих боломжийг үгүй хийж, хуримтлал үүсгэхэд асар том хүндрэл учруулдаг. Олдсон мөнгөө тэр даруйд нь үрж, шинэ хувцас, гоёл чимэглэл, нүүр будаг, үнэртэн зэрэгт зарцуулах гээд байдаг бол эдгээр зүйлс өөрт тань үнэхээр хэрэгтэй эсэхийг сайтар тунгаагаарай. Аминд тулсан хэрэгцээ, тансаг хэрэглээ хоёрыг ялгааг сайтар ухаарахыг ч зөвлөж байна.

Хэт үрэлгэн зан
6Бүхнийг хялбарчлах гэж оролдох

Аливаа зүйлийг хийсэн ч үргэлж хялбарчлах гэж оролдох нь таны амжилтаас хойш нь татна гэдгийг цаг ямагт санаарай. Хэрвээ та хийж буй зүйлдээ сэтгэл зүрх, итгэл үнэмшил бүхнээ зориулвал түүний үр дүн нь хожмоо ч гэсэн ирэх болно. Итгээрэй.