”Хамар” хочит П.Шүүдэрцэцэг мэс заслаа нуухын тулд хэт их буддаг болсон уу?

6 months ago admin 0

Мисс хэмээн олны танил болсон П.Шүүдэрцэцэгийг дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээснээр нь хүмүүс илүүтэй мэдэх болсон. Тухайлбал, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, “9009”, “Би эмэгтэй хүн” “Ану хатан” түүхэн кинонд тоглож, чамгүй жүжигчин болохоо харуулсан юм. Түүний хайрын романс ч нэгэн үе олны анхаарлыг татаж байсан билээ. Шүүдрээ Тэмпотой хамт амьдарч багагүй хугацааг өнгөрөөсөн ч хосуудын харилцаа төгсгөл болсон. Тэдний салах болсон шалтгааныг Шүүдрээг “Бид гурвын болзоо” кинонд дүр бүтээсэнтэй холбон тайлбарлах хүмүүс олон. Сүүлийн үед түүнийг шинэ хайртайгаа учирсан тухай багагүй шуугиан дэгдээд байгаа. Магадгүй шинэ хайртайгаа учрахыг хүссэн Шүүдрээ гадаад төрхөө өөрчлөхийг хүссэн бололтой. Шүүдрээг мэс засалд орсон, ороогүй гэх мэт янз бүрээр хүмүүс ам булаалдан ярьдаг. Тэгвэл Шүүдрээгийн фэйсбүүкдээ хийсэн зургийг харсан хүмүүс “Хамар” хочит Шүүдэрцэцэг мэс заслаа нуухын тулд хэт их буддаг болсон уу гэх мэтээр бичиж байна.