Хэдий чинээ их иднэ төдий чинээ турна

1 week ago admin 0

Тураах шөлний нууц жор задарчээ

Урьд нь зөвхөн тэрбумтнуудын гэр бүлийн хүрээнд уламжлагдан хэрэглэгддэг байсан энэ шөлний нууц нь сонгинод бий.

Одоо дэлхийн ухаалаг хүмүүсийн хэрэглээ болж, турахыг хүссэн, эрүүл мэндээ хамгаалъя гэсэн хүмүүст улам тархаж байна.

Организмийн бодисын солилцооны явцад үүссэн хор хурыг цэвэрлэх, илүүдэл жинг арилгаж энерги амин дэмээр бие организмийг тэжээх зориулалттай энэ шөлийг идэж байх үедээ тодорхой дэглэм барих ёстой гэнэ.

Долоо хоногийн турш өдөр бүр идэх ёстой.

Шөлний орц найрлагыг хатуу баримтлах хэрэгтэй. Мөн согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, талх, өөх тос зэргийг хатуу хориглоно. Шингэнээ хангалттай хэмжээгээр нөхнө.

Эдгээр дэглэмийг хатуу баримталж чадвал ганцхан долоо хоногт 5-8 кг хаях боломжтой.

Тиймээс дэглэм барихаасаа өмнө жингээ үзэж, бүсэлхийн тойргоо тэмдэглээд аваарай. Долоо хоногийн дараа үр дүнгээ үзэхэд тус болно.

Орц:
Дунд зэргийн хэмжээтэй байцаа-1 ш

Бөөрөнхий сонгино-6 ш

Улаан лооль-3 ш

Ногоон чинжүү-2ш

Ногоон майлз-нэг багц

Давс, перец.

Бүх ногоогоо жижиг нарийн хэлбэртэй хэрчиж тогоонд хийгээд дээр нь шөл нэмнэ. Давс, перецээр амтлаад ширүүн гал дээр 10 минут буцалгаад галаа багасгаж ногоонуудаа болтол нь байлгахад сайхан шөл бэлэн болно.

НЭГ ДЭХ ӨДӨР

Чанасан шөлөө өдрийн турш, хүссэн хэмжээгээрээ хүссэн цагтаа иднэ. Их идэх тусам сайн. Завсар хооронд нь дуртай жимсээ амтархан идэж болно. Гэхдээ гадил идэх хэрэггүй. Шингэн зүйл ялангуяа ус их уугаарай. Цай, кофег чихэргүй уухыг зөвлөж байна.

ХОЁР ДАХЬ ӨДӨР

Шөлөө ногоогоор хачирлан идээрэй.

Эрдэнэ шиш, ногоон вандуй, шошийн төрлийн ногооноос бусад ямар ч ногоо болно. Хэмжээ хязгаар тавихгүй, цадтал идээрэй. Чанасан, түүхий, даршилсан ямар ч хэлбэрээр шүү дээ. Энэ өдөр жимс идэж болохгүй.

Өдрийн хоолондоо шарах шүүгээнд болгосон нэг ширхэг төмсийг цөцгийн тосоор амтлан идэж сэтгэлээ баясгахыг зөвшөөрнө. Бас нэг чухал зүйл нь ус. Өдөрт найман аяга уусан ч багадна гэдгийг анхаараарай.

ГУРАВ ДАХЬ ӨДӨР

Шөл, жимс, ногоог хүссэнээрээ иднэ. Харин төмс хориглоно. Ус уухаа мартав.

ДӨРӨВ ДЭХ ӨДӨР

Энэ өдрийн тань хоол шөл, жимс, ногоо, тослоггүй сүү, гурван ширхэг гадилаар хязгаарлагдана. Цадталаа таашаалтайгаар идээрэй. Ус их ууна.

ТАВ ДАХЬ ӨДӨР

Шөлөө хүссэн хэмжээгээрээ, дээр нь өөхгүй үхрийн мах, шинэхэн улаан лоольтой хольж иднэ. Маханд ч мөн хэмжээ заахгүй. Идэж чадах хэмжээгээрээ л ид. Ус уухаа багасгаж огт болохгүй.

ЗУРГАА ДАХЬ ӨДӨР

Шөл, үхрийн мах, ногоо ялангуяа ногоон навчит ногоо иднэ. Цадталаа ид. Ахиухан ус уу.

ДОЛОО ДАХЬ ӨДӨР

Өнөөдөр шөл, ногоо, бор будаа, чихэргүй жимсний ундаанаас мөн л хүссэнээрээ ууж ид. Уух усныхаа хэмжээг багасгаж огт болохгүйг бүү март.

Долоо дахь өдрийн төгсгөлд үр дүнгээ үз. Хэрэв та дээрх дэглэмийг яс баримталсан бол бүсэлхийгээрээ эрс нарийссан байх агаад бие тань хөнгөн, эрч хүчээр дүүрэн, сэтгэл хангалуун баяр баясгалантай байх болно.

Mnews.mn