Азгүй хүмүүсээс ЮУ Ч битгий аваарай

1 week ago admin 0

Ямар ч хамаагүй аргаар таны амьдралд орохыг хичээдэг хүмүүс байдаг. Тэд танд өөрсдийнхөө эд зүйлсийг үлдээж, ямар нэгэн юм зээлүүлэхийг гуйж, танайд зочилж ирж, бүх нарийн ширийн зүйлийг тань асууж, хүсээгүй байхад янз бүрийн зөвлөгөөнүүд өгдөг. Ийм хүмүүсийн амьдралд ямар нэгэн зүйл нь үргэлж болж бүтдэггүй, уулзах болгондоо тэд танд сэтгэл доторхоо уудлахаар яардаг… Тэд таны эерэг энергийг сорж, таныг хоосолдог. Оронд нь юу өгдөг гээч? Гуниг, идэвхигүй байдал, хүний өмнөөс санаа зовох байдал. Тэд юуг ч өөрчлөхийг хүсэхгүй байгаа мөртлөө хохирогчийн дүрээр сэтгэл ханамж авдаг тийм хүмүүс. Хүн танд өөрийнхөө эд зүйлийг үлдээх үед тэр эд зүйл нь тантай холбогдох дэгээ, утас маягийн юм болдог. Танд бусдын эд зүйл байна гэдэг нь эзнийх нь хувьд тань руу залгах, тань дээр ирэх, өөрийхөө тухай сануулах шалтаг болж өгдөг. Та тэр хүнтэй харилцах шаардагатай болдог. Азгүйчүүд амжилттай хүнтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх өөр боломжгүйн улмаас ном, хуурцаг, хувцас хунар, шүхэр болон бусад эд зүйлсээ дараа нь залгаж, уулзахын тулд албаар үлдээдэг. Заримдаа тэд танд санаа тавьж байгаа нэрээр иймэрхүү үйлдлүүд хийдэг. Жишээ нь, «Энэ номыг аваарай, энэ маш сонирхолтой ном шүү. Заавал уншаарай. Би дараа ирж авъя» гэх мэт. Танд энэ ном хэрэггүй ч та эелдэг зангаасаа болоод авна. Энд эелдэг зан дүр үзүүлэх хэлбэрээр илэрч байгаа юм. Танд татгалзахад хэцүү. Хүн таныг гээд зориод ном аваад ирсэн байдаг. Та номыг авах боловч уншихгүй нь мэдээж. Сарын дараа номны эзэн нь гарч ирээд ном өгөх ёстой талаар сануулна. Гэвч та ном хаана байгааг мэдэхгүй, алга болгожээ гэж бодъё. Энэ бол тань руу дахин дахин залгах сайхан шалтаг болж өгнө. «Номоо олсон уу?» … Ийм хүмүүс өөрийн мэдэлгүй л ийм үйлдэл хийдэг ба тэд танд зүгээр л татагдаж, уулзах харьцах арга зам хайж байдаг. Та азгүй нэгнээс эд зүйлийг нь авч байгаа тохиолдолд танд тэрний талаар болон өгөх ёстой өрнийхөө талаар бодох шаардлага гардаг. Энэ нь азгүй амьтныг энергиэр цэнэглэж байдаг. Тэр тань дээр ирэх үед та алга болгосон эд зүйлээс нь болоод тэрнээс уучлалт гуйж, инээмсэглэж, энергиэ түүнд шилжүүлж, ийм маягаар түүнийг энергиэр цэнэглэж өгч байдаг. Мөн түүнчлэн азгүй хүнд юу ч битгий түр хэрэглүүлэхээр өгөөрэй. Эсвэл бүр өг. Эсвэл татгалз. Учир нь таны эд зүйл түүнд байна гэдэг нь сэтгэлзүйн түвшинд түүнтэй холбогдоно гэсэн үг. Таны санаа зовж, юмаа буцаан авахыг хүсч, тэрний тухай бодох болно. Товчхондоо та түүний эцэс төгсгөлгүй сул талыг нь энергиэр цэнэглэж, энергиэ соруулна гэсэн үг. Хэрвээ эд зүйлээ буцааж авахгүй бэлэглэчих юм бол та түүнээс хамаарахаа больж, таны энерги алдагдахгүй. Азгүйчүүдээс болон танд таагүй санагддаг хүмүүсээс юу ч битгий аваарай!