Д.Одзаяа: Тиймээ би ч бас хийсвэрээр төрсөн

1 week ago admin 0

МҮОНРТ-ийн нүүр царай болсон хөтлөгч, нэвтрүүлэгч Ж.Одзаяа фэйсбүүк хуудсаа идэвхтэй хөтөлдөг билээ. Тэрбээр цахим хуудаснаа 78 мянган дагагчтай бөгөөд ихэвчлэн бүсгүйчүүдийг дунд уралдаан тэмцээн идэвхтэй зохион байгуулж тэднийг урамшуулж байдаг. Саяхан тэрбээр өөрийн амьдралд тохиолдсон нэгэн түүхийг хуваалцаж бүсгүйчүүдэд зориулан бяцхан зөвлөгөөг хүргээд амжжээ.

Д.Одзаяа “Хүүхэд доошлохгүй, савны амсар хангалттай нээгдээгүй, усгүй 2 цаг болоод бүтэх гээд бүхэл бүтэн 12 цаг өвдөж байж би “хийсвэр”-р төрж байсан юм. Тэгээд юу гэж?
Би энэ дөнгөж төрсөн эсвэл төрөх гэж байгаа хүнээс “яаж төрөв? Өөрөөрөө л төрөөрэй! Оёдолтоймуу? Өө хийсвэр юмуу? Хийсвэрээр төрөх дэмий, Өөрөөрөө төрөөгүй бол ямар ээж гэхэв” гэх мэт хаанаасаа сонссон нь мэдэгдэхгүй утгагүй олон юм асууж шалгаагаад байдаг хүмүүсийг үнэхээр их гайхаад байдаг юм?! За ээж болсон хүмүүс маань ч яахав. Зарим нь бүр хүүхэдтэй ч болж үзээгүй охид, залуучууд тийм юм ярьж байх жишээний.
Кесарево буюу хийсвэр хийх хагалгааг хүүхэд буруу байрлалтай байх, хэт том байх гээд хэд хэдэн шалтгааны улмаас эмчийн заалтаар, эх хүүхэд хоёрыг эсэн мэнд амаржуулах үүднээс ЗАЙЛШГҮЙ хийдэг.
Хийсвэрээр төрсөн эмэгтэйд харин ч төрсний дараа сүү нь удаж байж орох, хүссэнээрээ ойрхон төрж чадахгүй байх, хагалгааны зовиур, шархнаас болоод хүүхдээ ч олигтой тэвэрч чадахгүй гээд олон хүндрэл гардаг.
Өөрөөрөө төрсөн ээжүүд маань төрөх үеийн асар их өвдөлтийг даван гардаг бол хагалгаагаар төрсөн ээжүүд маань төрснийхөө дараа олон хоногоор тэр өвдөлтийг мэдэрдэг. Хагалгаагаар төрөх нь илүү эрсдэлтэй байна уу л гэхээс ямар л эх хүн, ээж хүн “биеийнхээ амрыг бодох гэж” хийсвэрээр төрөх вэ дээ!
Энэ талаар бүр аль дээрээс хэлмээр санагдаад байсан юм! Ер нь тэгээд өөрөөрөө ч бай, хагалгаагаар ч бай, аймшигтай их өвдөлтийг даван туулж эрүүл сайхан ХҮН бүтээсэн эмэгтэйчүүдээрээ бахархаад баршгүй!
Ялангуяа дөнгөж төрсөн, “нялх” биетэй байгаа ээжүүд маань маш эмзэг, амархан гомдож, туних гээд байдаг учир хэлэх үгээ сайн бодож байгаарай ойр дотнынхон нь” гэж бичжээ.