Амьдралын замаа “цэвэрлэх” арга

1 week ago admin 0

Энэ аргыг бөөгийн арга техник гэж нэрлэдэг. Өнгөрсөн амьдралаа цэвэрлэхийн тулд танд хэдхэн атга үр тариа хэрэгтэй. Энэ бол үйлийн үрээ “цэвэрлэх” хамгийн энгийн хэрнээ үр дүнтэй арга юм байна.

Нэг аяга (стакан) үр тариа авч бэлдэнэ. Үр тариа нь сөрөг энергийг саармагжуулах байгалиас заяасан чадвартай. Та энэ ёслолыг хийж эхэлсэн мөчөөс энэхүү аяган дахь үр тариа нарийн түвшинд таны амьдралыг (бүхий л үйл явдал, нөхцөл байдлын хамт) төлөөлөх болно. Аягатай будаагаа өмнөө тавьж өөрийн амьдралын тухай тунгаан эргэцүүл.

Аяган дотроос нэг ширхэг будаа аваад “Энэ бол миний зан авирын ангижирч салахыг хүссэн тийм шинж чанар” гэж төсөөл. Тэр үрийг ширээн дээр тавиад одоо дараачийг үрийг ав. Та өөр ямар шинж чанараасаа хагацахыг хүсч байгаагаа хэлээд нөгөө үрээ ширээн дээр тавиарай. Ийм байдлаар танд 5-6 орчим үр тариаг тавихад таны сөрөг шинж чанар дуусах байх. Иймээс бусад үрийн тухайд арай өөр байдлаар хийнэ. Үр бүрийг нэг нэгээр гартаа барих болгондоо өөрийн амьдралын ямар нэг нөхцөл байдлыг эргэн дурсаж, дараа нь ширээн дээр тавь. 1 үр нь 1 нөхцөл байдлыг илэрхийлнэ.

Ийм байдлаар бясалгасны эцэст “боловсруулсан” үр тариагаа та алган дээрээ тавиад салхинд хийсгээрэй (тагтан дээрээс эсвэл салхивчаар цацна). Ингээд аяганд нэг ч үр үлдсэнгүй, таны амьдрал бүрэн цэвэрлэгдлээ. Та энэ дасгалыг зүгээр л хийгээд үз, ямар энгийн хэрнээ гүн гүнзгий үйлчилж нөлөөлөхийг мэдрэх болно.

Орчуулсан Ходни Одмаа, www.mnews.mn